С.Баярцогт: Оюутолгойн гэрээг зурсан С.Баяр болон С.Батболдын Засгийн газрын гишүүдэд баяр хүргэе

Админ
2019/11/04

Сангийн сайд асан С.Баярцогт мэдээлэл хийж байна. Тэрбээр Оюутолгойн гэрээний талаар ном бичжээ. Тэрбээр энэ талаараа “Одоогоос арав гаруй хоногийн өмнө гэрээ зурагдсаны 10 жилийн ой боллоо. 2009 оны 10 дугаар сарын 6нд анх удаа хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь хоёр хөршийн хөрөнгө оруулалтыг давсан гэрээ байсан. Зургаан сарын хугацаанд бэлдэж, гарын үсгээ зурсан. Энэ дашрамд С.Баяр, С.Батболдын Засгийн газрын гишүүдэд баяр хүргэх нь зүйтэй. Намайг энэ гэрээнд хамаатуулж, хорьсон. Тэр хугацаанд шийдвэр гаргагчид болон гэрээг хэрэгжүүлэгч, төрийн албан хаагчид гэрээний талаар ойлголт багатай байгааг мэдэрсэн. Тиймээс соён гэгээрүүлэх ажлын хүрээнд энэ талаар ном гаргалаа гэв. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна