ДМНН: Ч.Сайханбилэг, С.Баярцогт, М.Энхсайхан, Б.Бямбасайхан, Д.Ганболд нар хариуцлага хүлээх ёстой

Админ
7 цаг 33 минутын өмнө

“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-аас Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд хууль бусаар гарын үсэг зурсан талаар гаргасан шүүхийн шийдвэрийг танилцууллаа.

 

Шүүх дээр жил гаруй хугацаанд хэрэг шийдвэрлэх явц үргэлжилж, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар тус ТББ-ын нэхэмжлэлийг шийдвэрлэсэн.

 

Ингэснээр тухайн үеийн Ерөнхий сайдаар ажилласан Ч.Сайханбилэгийн захирамжууд илт хууль бус болох нь тогтоогдож байна. Иймд  Дубайн гэрээг байгуулсан Ч.Сайханбилэг, С.Баярцогт, М.Энхсайхан, Б.Бямбасайхан, Д.Ганболд нар хариуцлага хүлээх ёстой гэв. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна