LIVE: Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаа нарыг хэлмэгдүүлж, ял оноожээ

Админ
2019/12/26

Өөрийгөө умартан сэтгэл зүрхээрээ зүтгэсэн алба нь, төр нь буруутгахаар тэд юунд үнэмших вэ... энэ бол төрдөө 17 жилийн турш зүтгэсэн цагдаагийн эхнэрийн нулимастай өчил. Ажил үүргээ гүйцэтгэж явсан гурван цагдаа бусдыг эрүүдэн шүүсэн хэргээр шүүхээр 1,6-4,6 жилийн ял авчээ. Хэрэг явдал үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт бат итгэсэн цагдаа нар хорих руу албаныхаа хувцастай ачигдсан байна.

 

Тэд бол иргэн Отгонбатыг хөдөлмөрийн чадвараа алдтал зодсон гэх цагдаа нар. Уг нь цагдаа нарын ар гэрийнхэн нь хэргийн шүүх үнэн зөвөөр шүүнэ гэдэгт итгэлтэй байжээ. Гэтэл хохирогч гэх Отгонбат нь хэд хоногийн өмнөөс 96 сая төгрөг өг хэмээн нэхжээ. Нөхөр нь шүүхээс ял сонсч ачигдсан гэртээ хүүхдүүдээ хараад суудаг эхнэрүүдэд ийм хэмжээний мөнгө байгаагүйн лавтай.

 

Гэвч өчигдөр “Цагдаа нар зодуулсны улмаас хөдөлмөрийн чадвараа 35 хувиар алдсан” хэмээн Отгонбат хэвлэлийн хурал хийжээ. Ингэхдээ хэргийн талаар олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч, цагдаа нарын нэр хүндэд нь давхар халдсан учир эхнэрүүд нь арга буюу нийслэл рүү хөлгийн жолоо залж, шөнөжин давхсаар иржээ. Улмаар манай сайтад хандаж, хэргийн талаар, хохирогч гэх Отгонбатын талаар зарим тайлбарыг өгсөн юм. 

 


Хэргийн талаар товчхон хүргэхэд, үйл явдал 2018 оны 4 сард болжээ. Тухайн үед цагдаагийн байгууллага “Оргодол”  гэх шүүхийн шатанд оргон зайлсан гэмт хэрэгтнүүдийг барих арга хэмжээг зохион байгуулсан байна. Улмаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын ахмад, Б.Батбаяр, хошууч Г.Энхтулга, хошууч Д.Бүрэнбаатар нар удирдлагуудаасаа тушаал авч, дээрмийн хэрэгтэй, хүчингийн хэрэг үйлдэхийг завдсан этгээдийг баривчлахаар ажиллаж эхэлжээ. Эхнэрүүдийнх өгч байгаа мэдээллээр ажиллагааны явцад дээрх цагдаа нар Отгонбаттай холбогдож, төлбөртэй мэдээлэл авахаар болсон байна. Улмаар Улаанбаатар хотод ирж Отгонбаттай хамт Багануур явж, нөгөөх хүнийг нь зааж өгөхөөр тохиролцжээ.

 

Гэтэл Отгонбат мэдээллийнхээ төлбөрийг нь голж, Б.Батбаяртай муудалцжээ. Энэ үед Отгонбат Батбаярыг авч шидэх гэж байгаад өөр дээрээ унаснаас болж зөөлөн эдийн гэмтэл авсан байна. Маргалдааны дараа Отгонбатыг хөл өвдөж байна гэх үед нь цагдаа нар Гэмтлийн эмнэлэгт хүргэж, үзүүлжээ. Тухай үед зөөлөн эдийн гэмтэл гээд гипс тавиулаад явсан байна. Гэтэл Отгонбат долоо хоногийн дараа “MPI” шинжилгээ хийлгүүлжээ. Тус шинжилгээгээр хөлний чагтан холбоос тасарсан байна гэх онош гарсан ч 6 дугаар сард хагалгаанд ороход нь шийргэвчний сэтрэл гэх оношийг эмч нар нь тавьсан байна. 


Төд удалгүй 8 дугаар сард Отгонбат дахиад л хагалгаанд оржээ. Ингэхдээ өнгөрсөн зургадугаар сард хүнд зодуулсан гэх өгүүлэмжтэй Гэмтлийн эмнэлэгт ирсэн байна.  Энэ нь тухайн үеийн “Стори”-д нь бичигдсэн байжээ. Гэтэл Шүүхийн шинжилгээний шинжээчид уг хэрэгт дүгнэлт бичихдээ зөвхөн “MPI” шинжилгээний дүнг барьжээ. Өөрөөр хэлбэл шүүхийн шинжээчид Отгонбатад ямар нэгэн биеийн үзлэг шинжилгээ хийлгүйгээр анх гарсан шинжилгээний дүнг нь хараад дүгнэлт бичсэнээс болж, цагдаа нар буруудчихаад байгаа аж.  

 

Дэлгэрэнгүй мэдээлэл


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна