Ж.Батбилэг: Тавантолгой түлшний найрлагад хар тамхи бүү хэл ямар нэг хорт бодис байхгүй

Админ
2019/12/27

Таван толгой түлшний найрлагад хар тамхины хольцтой юу, хорт утаанаас шалтгаалж амьгүй төрөлт нэмэгдэж байна, иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж байна гэх утга бүхий Өдрийн сонины өнөөдрийн дугаарт гарсан. Энэ талаар “Тавантолгой” түлш компанийн ерөнхий инженер Ж.Батбилэгээс тодруулахад Манай түлшний найрлага тодорхой.

 

 Ямар нэгэн хортой бодис байхгүй. Дотоодын мэргэжлийн хяналтын байгууллага болон олон улсын 4-5 лабораторийн үр дүн үүнийг харуулна. Олон улсын байгууллага манай түлшнээс ямар нэгэн хортой бодис олоогүй. Өөрөөр хэлбэл манай түлш Олон улсын стандартыг хангасан, Монгол улсын үндэсний 56,79 стандартыг бүрэн хангарсан. 


Түлшний найрлагын 97-98 хувийг нүүрс эзэлдэг. Тодорхой хэлбэл Таван толгойн нүүрс. Таван толгой нүүрсийг Ухаа худгийн нүүрс баяжуулах үйлдвэрээс авдаг. Таван толгой нүүрс бол манай улсын гадаадад гаргадаг брэнд бүтээгдэхүүн. Хэрвээ хортой байсан бол Олон улсад гаргах уу.

 

 Хар тамхи бүү хэл ямар нэгэн хортой бодис байхгүй  гэдгийг би биш олон улсын байгууллагууд хэлчихсэн. Хоёр хувь нь цардуул. Энэ бол хүнсний бүтээгдэхүүн. Дараа нь олон тооны эрсдлэг бодис агуулсан байгалийн шавар.  Энэ шаварт олон улсын лабораторид шинжлүүлсэн. Ер нь манай бүтээгдэхүүнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас сард 2-3 удаа шалгалт явуулж байгаа” гэв.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна