Коронавирусний халдвараар нас барагсдын тоо 2000 давлаа

Админ
2020/02/19

ЭМЯ-ны мэдээлснээр, энэ сарын 19-ний 10:00 цагийн байдлаар шинэ коронавирусний халдвараар 2007 хүн нас бараад байна.

 

Халдвар авсан хүний тоо 75 040-д хүрсэн бол 14 215 хүн эдгэрчээ.   

 

Иймд иргэд амны хаалт тогтмол хэрэглэх, гараа сайтар савандаж угаах, халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй байх зэргээр сонор сэрэмжтэй байж урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ чанд дагаж мөрдөхийг тус яамнаас анхааруулж байна. Яг одоо ЭМЯ- наас ээлжит мэдээллээ хийж байна. 

 

 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна