Амиа алдсан гурван охины эцэг, эх эмнэлгүүдэд аппарат хандивлалаа

Админ
2020/02/19

Дархан-Уул аймагт бага насны гурван охин  харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.

 

Иргэд, олон нийтийн зүгээс охидын ар гэрт хандив өргөцгөөсөн. Тэгвэл охидын аав, ээж цугларсан хандивын мөнгөөр эмнэлгүүдэд аппарат авч өгчээ.

 

Тодруулбал ГССҮТ, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгуудад хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, отсос буюу цэр соруулах аппарат, утлагын аппарат гурван ширхэгийг тус бүр хандивласан байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна