Ерөнхий сайд асан М.Энхсайхан, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Админ
8 цаг 6 минутын өмнө

АТГ-аас 2020 оны нэгдүгээр сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 126 гомдол, мэдээлэл шалгажээ. Шалгасан хэргээс одоогийн байдлаар 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.

 

Тодруулбал,

 

  • Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, “Жаст” ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг,
  • Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэрэг,
  • УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэрэг,
  • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Д.Бямба-Очирт холбогдох хэрэг,
  • Зам тээврийн сайд асан Д.Ганбатад холбогдох хэрэг,
  • ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт холбогдох хэрэг,
  • НӨХГ-ын орлогч дарга Д.Ариунбаатарт холбогдох хэрэг,
  • “Хейлан Жиан” ХХК-ийн захирал Лю Хунг Ниэнд холбогдох хэрэг зэрэг олны анхаарал татсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна