Н.Энхболд: Засгийн газар болон УОК-ын хуралдаанаар хот хоорондын ЗАМ ХААХ ТУХАЙ ЯРИГДААГҮЙ

Админ
2020/02/19

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан аймгууд хөл хөдөлгөөнөө хязгаарлаад эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Архангай аймгийн Засаг дарга  өчигдөр /2020.02.18/ захирамж гаргаж, коронавирусын халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс, сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд, автомашины хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг дуустал хязгаарласан.

 

Түүнчлэн Говь-Алтай, Дундговь, Увс, Ховд аймгийн онцгой комисс өчигдөр /2020.02.18/ хуралдаж, хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан гэх мэдээлэл байна.  Тэгвэл аймгууд эдгээр шийдвэрүүдийг холбогдох яамдуудтай зөвшилцөж байж гаргах ёстой гэх мэдээллийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өглөө. 

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавирусний улмаас тогтоосон хорио цээр,  өндөржүүлсэн бэлэн байдал, хилийн хөл хориог 3-р сарын 31-ний өдөр хүртэл сунгах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг танилцуулах үеэр  Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Одоогоор Засгийн газар болон Улсын онцгой комиссын хуралдаанаар хот хоорондын замыг хаах тухай яригдаагүй байгаа. Зарим аймгууд хөл хорио тогтоосон гэх мэдээллийг бид авсан. Уг нь ийм шийдвэрийг аймгууд дангаараа бус Зам тээврийн яамтай харилцан зөвшилцөж байж гаргах учиртай. Нөхцөл байдлыг ажиглаж байгаад энэ асуудлыг цаашид ярьж магадгүй” гэсэн байна.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна