Б.Энх-Амгалан: Шинийн 1,2,3-нд хөдөлгөөн хязгаарлах эсэхийг УОК-ын хуралдаанаар шийдвэрлэнэ

Админ
2020/02/19

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Зам тээвэртэй холбоотой шийдвэрийг салбарын сайд Б.Энх-Амгалан танилцууллаа.


Тэрбээр “Сар шинийн үеэр хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр хязгаарлана. Цагаан сарын шинийн 1,2,3-нд иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг. Тиймээс энэ үеэр хот руу орох, гарах хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргах эсэхийг Улсын онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэнэ.

 

Хуралдаан маргааш болно. Хэдийгээр манай улс төмөр зам болон агаарын тээврээ тодорхой хэмжээгээр хязгаарласан байгаа ч иргэдийн 90 хувь нь өөрсдийн хувийн тээврийн хэрэгслээр зорчдог учраас автозамын хөдөлгөөнийг хаах эсэхийг яамтай зөвшилцөж байж гаргана. Зарим аймаг автозамын хөдөлгөөнөө хязгаарлах захирамж гаргасан.

 

Гэхдээ хэрэгжиж хугацаа нь битүүний өдөр гэж заасан учраас маргааш Улсын Онцгой Комисс хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргавал аймгуудын захирамж хүчинтэй үргэлжилнэ. Хэрэв үгүй бол цуцлагдана” гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна