В.Рэнцэндорж: Харамсалтай явдал боллоо, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж байна

Админ
2020/02/20

 

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга 30 настай Б гэх эмэгтэй амиа алдсан хэрэг өчигдөр гарлаа. Ажил үүргээ амжилттай гүйцэтгэж, хамт олон, аймаг орон нутаг, улсын хэмжээнд танигдаад амжсан гэгддэг Б бүсгүй учир битүүлгээр амиа алдсан явдал олон нийтийн анхаарлын төвд байна.


Товч.мн-ийн сурвалжлах баг Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тус аймгийн ГБХЗХХ-ийн даргаар ажиллаж байсан иргэн Б-ийн нас барсан хэргийн мөрөөр албаны эх сурвалжуудаас мэдээлэл авч байна.

 
Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж энэ талаар “Манай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан эмэгтэй нас барсан байна гэх мэдээллийг өчигдөр өглөө авсан. Хувь хүнийхээ хувьд харамсаж байгаагаа илэрхийлж байна. Ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж байна. Тухайн өдөр улсын хэмжээнд онцгой байдлын бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан нэлээн орой болтол хуралдсан.

 

Гурван зүйлийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Хуулийн байгууллага хэргийг шалгаж байна. Би мэдүүлэг өгсөн. Тухайн өдөр ЗДТГ-т ямар нэгэн архидалт болоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Мөн миний өрөөнд ч гэсэн ямар нэг зүйл болоогүй.  Цагдаагийн байгууллагаас дотоод болон гадаад камерын бичлэгийн аваад явсан.

 

Түүнчлэн талийгаач бид хоёрын талаар мэдээлэл гарч байна. Аймгийн Засаг даргын хувьд босоо удирдлагатай агентлагийн даргад ямар нэгэн хариуцлага тооцох боломжгүй. Тийм эрх мэдэлтэй албан тушаалтан биш. Өнгөрсөн 12 дугаар сард босоо удирдлагатай хэд хэдэн агентлагийн дарга нарт хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлсэн зүйл бол байгаа” гэлээ. 


 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.67.84
    2022/01/18

    Рэнцэндоржоо чамд но байна. Яагаад архины тухай ямарч яриа гараагүй байхад архидалт болоогүй гэж байн байн нотлох гэж гаргаж ирээд байгаа юм Энд их учир байна.Олон хүн оролцсон хүн амины хэрэг эрт орой нэг л өдөр бүлт үсрээд гараад ирдэг юм.Нэг хэсэг хугацаанд чимээгүй байлгаж болно.Энэ бол шийдэл биш.Гэрчүүд найдваргүй шүүдээ

    Хариулах