Я.Эрхэмбаяр: Тухайн өдөр гэртээ шөнийн 11 цаг хүртэл ажилласан

Админ
2020/02/20

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Б учир битүүлгээр амиа алдсантай холбогдуулан  Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяраас тодрууллаа.


 

Я.Эрхэмбаяр энэ талаар,  "Харамсалтай явдал болсонд эмгэнэл илэрхийлье. Тухайн өдөр улсын хэмжээнд онцгой байдлын бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан шөнийн 11 хүртэл ажилласан. Төрсөн өдөр тэмдэглэсэн тухай мэдээлэл гарсан байсан. Тийм зүйл огт болоогүй. 18-ны өдрийн 18-20 цагийн хооронд аймгийн онцгой комиссын хурал болсон. Хурлаар коронавирусын холбогдолтой хэд хэдэн асуудал шийдсэн. Үүний дараа макс хийх хүмүүстэйгээ уулзах байсан ч уулзаж амжилгүй гэртээ харьсан. Улмаар өөрийн багийнхантайгаа 11 цаг хүртэл цахимаар харилцаж, маргааш хэрэгжүүлэх ажлаа төлөвлөсөн. Гэтэл олон нийтийн сувгаар энэ харамсалтай хэрэг явдлыг миний төрсөн өдөртэй холбогдуулж мэдээлж байна. Үүнд харамсаж байна. Тэр өдөр миний төрсөн өдөр байсан ч тэмдэглээгүй. Манай аймгийн захиргаа 1,2 дугаар давхартаа иж бүрэн камертай. Энэ камерын бичлэгээр Эрхэмбаяр хаана юу хийж байсан нь шууд харагдана" гэв.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна