Д.Нямхүү: Коронавирусний зургаа дахь тохиолдол сая илэрлээ 

Админ
2020/03/18

Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийж байна. Өчигдөр коронавирусний тав дахь тохиолдол манай улсад бүртгэгдсэн бол өнөөдөр дахин нэг бүртгэгджээ.  Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Нямхүү “2020 оны 3 сарын 16-ны онгоцоор ирсэн иргэнээс 1 тохиолдол гарлаа. Онгоцоор зохион байгуулалттайгаар ирсэн тул ойрын хавьтлуудыг шинжлэхэд хялбар байна. Гэхдээ бид хяналтаа алдахгүй. Аль болох нарийн нягт ажиллаж байна. Өнөөдөр бас түргэвчилсэн оношлуураар нэг хүний сорьц эерэг гарлаа. Одоогоор энэ хүний шинжилгээг төв лабораторид шинжилж байна. Үдээс хойш батлагдсан хариу гарна.  Энэ хүн өчигдөр батлагдсан тохиолдолтой адил Берлин Москва Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн. Франц болоод БНСУ-аас ирсэн иргэдийн биеийн байдал тогтвортой байна. Харин нэг хүний биеийн байдал хүндхэн байна” гэлээ.