Д.Нямхүү: Франц иргэн би инээж байна, танд ч бас инээд бэлэглэе гэсэн

Админ
2020/03/23


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Одоогоор манай улс 2033 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Станбул –Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн  22, Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 52, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байгаа 22 иргэнй шинжилгээнээс тус тус халдвар илрээгүй, энэ сарын 22-нд манай улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй зэрэг сайн мэдээтэй байна.  Мөн халдвартай 10 иргэний бие сайжирч байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  Халдвартай нь батлагдсан 10 иргэний биеийн байдал сайжирч байна. Хүнд байсан хоёр иргэний биеийн байдал нь тогтворжлоо.  Франц иргэний уушгийг  төхөөрөмжөөр нарийвчлан үзсэн . Өвчний улмаас бий болсон өөрчлөлтүүд нь эдгэрч, уушги нь дахин сэргэж эхэлсэн. Франц иргэн сайн мэдээ дуулгасан эмчдээ “Би инээж байна, танд ч бас инээд бэлэглэе” гэсэн мэссеж илгээсэн байсан” гэв. 
 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна