LIVE: АНУ Монгол улсын Засгийн газарт 3.3 тэрбум төгрөгийн тусламж өгч байгааг энд зарлаж байна

Админ
2020/03/24

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал болж байна. Хурлын эхэнд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески үг хэллээ.

 

Тэрбээр  "АНУ-ын Засгийн газраас COVID-19 халдварын эсрэг хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3.3 тэрбум төгрөгийн тусламж өгч байгааг би энд зарлаж байна" гээд  COVID-19 халдвар хүн бүрийн санааг зовоож байна.

 

АНУ зөвхөн дотоодоо төдийгүй дэлхий дахинд COVID-19 халдварыг хазаарлан барихын тулд ажиллаж байгаа. Монгол Улсын засгийн газрын өнөөг хүртэл авч хэрэгжүүлж байгаа ажилд өндөр сэтгэгдэл төрж байна" гэв.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна