Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. ДЭМБ-аас мэдээлж байгаагаар шинэ төрлийн коронавирусний халдвар авагсадын 30 гаруй хувьд нь ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй аж. Шинж тэмдэггүй учир нэг хүн 1000 гаруй хүнд халдвар тараасан тохиолдол ч гарчээ. Тиймээс шаардлагагүй тохиолдол олон нийтийн газраас явахгүй байх, тогтмол гараа угаах, амны хаалт зүүхийг сануулсаар байна.