Сонгууль дөхөхөөр л Ардчилсан намын алерги хөдөлчихдөг гэмтэй. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар намын дээд болон дунд шатанд улаан хэрүүл улалзаж, мөнгө төгрөгийн зодоонтой байсан бол Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ түүх давтагдаж, сүүлдээ бүр бүр хөл толгой нь олдохоо больж, эртнээс шоугаа бэлдсэн нэр дэвшигч нь хүртэл өрсөлдөх эсэх нь тодорхойгүй болчихлоо.
АН-ын дотоод дүрмээр УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн тэр өдрөөс эхлэн намын дарга нь огцорч, ҮБХ нь 30 хоногийн дотор хурлаа хийх ёстой. Гэвч, орон нутгийн сонгууль дөхсөн гэх шалтгаанаар АН хурлаа хийгээгүй. "Толгойгүй" болсон АН орон нутгийн сонгуульдаа ч торойж чадаагүй.
Дуншиж дуншиж өнгөрсөн 12 дугаар сард арай хийж X их хурлаа хийж, намынхаа үндсэн дүрмэндээ өөрчлөлт оруултал түүнийг нь Дээд шүүх бүртгэж авахаас татгалзаад зогсохгүй өнгөрсөн хугацаанд намын даргын үүргийг гүйцэтгэж байсан УИХ-ын гишүүн Ц.Тувааныг цахим бүртгэлээс хасаж, С.Эрдэнийн АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг ч эс зөвшөөрчихлөө. Өөрөөр хэлбэл АН-ыг Ц.Туваан, С.Эрдэнэ хоёрын хэн нь ч төлөөлөх эрхгүй болчихов.
Уг нь С.Эрдэнийг Тамгаа өгсөн сургаар шижигнэсэн зарим гишүүд нь намдаа эргэн ирж, Ардчилсан нам одоо л нэг өнгө засах нь гэх итгэлийг гишүүддээ төрүүлж байв. Гэтэл суудлыг нь авч үлдсэн Ц.Тувааны "түймэр" тавьж дахиад л намаа хямралд оруулчихав бололтой.
Ардчиллын үнэт зүйлийн нэг нь яах аргагүй сонгох, сонгогдох эрх. Тэр ч утгаараа АН-ын дүрэмд намын анхан, дунд шатны гишүүдийн саналд үндэслэн намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн нууц санал хураалтаар шийдвэрлэнэ гэх нарийн заалт бий.
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгад ширүүхэн өрсөлдөгчид бий. Ц.Оюунгэрэлээс эхлээд түүнийг давж мэдэх өрсөлдөгчид цөөнгүй. Тиймээс Ц.Туваанаар ухаан сийлүүлж, намынхаа дүрмэнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлт гаргасан тохиолдолд намын дүрмийн 5.12.4.2 т заасан журмыг баримтлахгүйгээр намын Их хурал, ҮБХ-оор шууд хэлэлцэн шийдвэрлэнэ гэх заалтыг оруулуулсан. Нэг үгээр намаасаа өрсөлдөгчгүйгээр нэр дэвшихийг санаархсан ч ийнхүү бүтэлгүйтэв. Түүгээр ч барахгүй, нам доторх тавиулуудаа ч давхар алдчихав.
Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх нь хууль эрхзүйн хувьд ч ихээхэн маргаан дагуулж буй. Тэгвэл Улсын дээд шүүхийн шийдвэр түүнийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэхийг ч эргэлзээтэй болгож байна.
Түүний намынхаа үнэт зүйл, үзэл баримтлалыг нь уланлаа гишгэж,п хүчээр Ерөнхийлөгчид нэр дэвших гэсэн оролдлогыг АН-ынхан уучлахгүй л болов уу. Ганц С.Эрдэнэд бус АН-ын төлөө зүрх сэтгэл нь цохилдог олон мянган гишүүдийн дургүйцлийг төрүүлсэн энэ үйлдэлдээ Х.Баттулга уучлалт гуйж, зайгаа тавьсан нь аминд өлзийтэй. Учир нь АН-ынхан үзэл бодлын индэр болсон 30 жилийн түүхтэй намыг өөрийн компани мэтээр ашигласан ёс бус үйлдлийг өршөөх тэнэгүүд биш...
Eruulugch e demjij bn. Daxiad songono. Yamar aihtar ataarhuu bdgim be.
Demjine. Erdene metiig bodvol Ex oronch
Баттулга дэвшилгүй яахав.A H-д өөр хүн бхгүй Oюунгэрэл X V H уу урваж дэвшинэ.
Баттулгаас өөр тэгээд АН-д нэр дэвшүүлчихээр хүн одоо байгаа юмуу? Оюунгэрэл билүү нэг хүүхэн өрсөлдөнө гээ биз дээ, өөр?
battulga joohon hulhi bogino bodoltoi hvn bnle
Ta byryy bodoj bgaa bxaa. Ta l bogino bodood bx shig
Xudlaa
Battulgaas uur hun bhgui ee ANd.
луйварчин гар амжих уу.
Chinii umguulj bgaa lyivarchdiig bodoxod Ex Oronch xun shuu
Erunhiilugchuur medleg chadvartai tohitoi tomootoi hun garah ystoi.
Баттулгаас өөр ямарч улс төрч нэр дэвшээд ялагдал хүлээнэ.Энэ бол маргаангүй үнэн.Баттулга дэвшиж байж л ардчилсан намд боломж гарч ирнэ
Hezee ch demjihgui. Hudalch gr bna lee.
За боль ! Баттулга тараа таниулсан! Одоо боль .!