Коронавирусний халдвартай нялх биетэй эмэгтэйг Өргөө амаржих газраас ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ёс бус хандсанд эсэргүүцсэн иргэдийн жагсаал улам хүрээгээ тэлсээр байна. 

Өглөөнөөс эхэлсэн уг жагсаал УОК-ыг огцрохыг шаардаж байгаа бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх 19 цагаас олон нийтэд хандаж мэдээлэл хийнэ гэдгийг ЗГХМА-ны дарга мэдээлсэн.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар уг хэрэг явдалтай холбогдуулан хэд хэдэн байгууллагын удирдлагуудыг албан тушаалаас нь буулгахаар болжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан огцрох өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байна. Мөн УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байгаа ч ойрын эх сурвалжууд нь баталсангүй.