Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар огцорч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр энэ талаараа "Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын удирдлагууд огцорч байна. Өчигдрийн үйл явдалд гүнээ харамсаж, мэдэгдэл гаргасан. Шууд миний хариуцаж байсан асуудал биш ч гэлээ хүнлэг бус, сэтгэлгүй хүмүүс монголын төрд байгаад харамсаж байна. Хариуцлагатай албанд томилсон Монгол улсын Ерөнхий сайд, нийт ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Хариуцсан алба, даалгасан ажлыг хоёргүй сэтгэлээр хийж гүйцэтгэлээ. Бид 10 сарын турш коронавирусийг дотооддоо алдаагүй. Алдаатай, оноотой ч коронавирус ковид 19-ийн эсрэг тэмцсэн миний тэмцэлд, манай багийн тэмцэлд, стратегийн том алдаа гараагүй гэдгийг цохон тэмдэглэе. Бид коронавирусний эсрэг хамгийн амжилттай тэмцэж байгаа дэлхийн таван орны нэг. Учир нь цар тахлаас нэг ч хүн нас бараагүй, нийтийн дундаа алдаагүй. Тун удахгүй олон улсад зөвшөөрөгдсөн вакциныг оруулж ирж, бүх ард иргэдээ вакцинжуулна. Бүх нийтийн дархлаажуулалтын ажил эхэлнэ гэдгийг ч дуулгая. Нэг үгээр коронавирустэй тэмцэх тэмцлийнхээ очих цэгийг харж байсан юм. Хүнд цаг үед галын фронтод ажилласан эмч, ажилтнууд, мэргэжлийн хяналт, онцгой, цагдаа хүчнийхэн болон Монгол улсын Засгийн газар, УИХ-д хамтран ажилласан явдалд талархал илэрхийлж байна" гэлээ.
Я.Содбаатар: Ковид 19 цар тахлын эсрэг тэмцсэн миний тэмцэлд стратегийн том алдаа гараагүй гэдгийг цохон тэмдэглэе

Холбоотой мэдээ

Эдийн засаг · 9 цаг
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо

Нийгэм · 12 цаг
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна

· 12 цаг
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станц дараалал харгалзахгүй үйлчилнэ

Нийгэм · 15 цаг
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа

Нийгэм · 16 цаг
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Улс төр · 16 цаг

ЗГ шудрага зарчимч сайн ажиллаж байна?! Содбаатарын хувьд үйлийн үрээ эдлэж байгаа нь энэ?!… хүнийг нөхрөөр нь шинждэг Монгол уламжлал бий?! ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гэдэг луйварчинтай нийлж сүрэглэн амьдарсныхаа горыг амсаж байгаа чинь энэ байхаа?! Муу юм модон улаатай гэж үүнийг л хэлдэг байх?!… ЗГ дариухан ИНЕГ-ыг цэвэрлэхгүй бол ямарч үнээр төлж барашгүй юм болох вийдээ?! Халтар сайд ч анхаарах хэрэгтэй дээ?!…