МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Монгол улсын 32 дахь Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг дэмжсэн талаар бид мэдээлсэн. Түүнийг МАН-ын дарга Л.Хүрэлсүх нэр дэвшүүлсэн бөгөөд одоо Бага хурлаараа шийдвэрлэх юм. 

Хуулиараа Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ. Тиймээс ч Засгийн газрын дараагийн гишүүд хэн байх нь олны анхаарлыг татаад байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Засгийн газрын бүтцийн хувьд нэг их өөрчлөлт орохгүй хэмээн мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл зарим сайд нарыг үргэлжүүлэн томилж ажиллуулах чиг МАН-д байгаа аж. Гэхдээ Ерөнхий чиг үүргийн зарим яамдын сайдыг солих шуум явагдаж байна. 

Тодруулбал Сангийн сайдад УИХ-ын гишүүн Х.Булгантуяа яригдаж эхэлжээ.  Тэрбээр өмнөх Засгийн газарт Сангийн дэд сайдаар ажиллаж байсан юм. Түүнчлэн Шадар сайдад Ж.Энхбаяр томилогдох магадлал өндөр байна. Түүний хувьд У.Хүрэлсүхийн шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдах үед энэ албан тушаалд яригдаж байсан зөвлөхөөр нь томилогдсон билээ.