Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 14:00 цагаас хуралдах бол 15 цагт УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ. Байнгын хороо, УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг томилох  асуудлыг хэлэлцэнэ. 

МАН-ын Бага хурлын 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн IX хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. 

Улмаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг гардуулсан юм.