Дээр харж байгаа барилга бол Солонгосын бизнесмэний өмч болох нь батлагдаж С.Батболдод хамааралгүй гэдгийг Нью-Йоркийн шүүх нотлох баримтад үндэслэж гаргасан байдаг. С.Батболдод огт хамааралгүй эд хөрөнгийг царцаахгүй гэсэн шийдвэрийг ч Нью-Йоркийн шүүхээс гаргасан. Түүнээс биш зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цуурч байгаа шиг С.Батболдын хамаарал бүхий хөрөнгийг царцаах шийдвэр гэх яриа огт ор үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл бусдын өмчийн зургийг тавьж С.Батболд өмчилдөг гэх гүжирдлэг гарч байна.

 Худал гүжирдлэг цаашид үргэлжилж түүний гэр бүл хүүхдүүдийг тойрсонгүй, түүний охин Б.Бадамхандын амьдардаг байсан гэх үл хөдлөх хөрөнгийн хуурамч мэдээгээр үргэлжилж байна. Хэн нэгэн, бусдын өмчийн зургийг тавьчихаад дураараа бурах нь хэнд ашигтай вэ Тэр дундаа Монгол улсын иргэнийх биш гэдгийг мөн юм шиг хэвлэлээр балбах нь хэнд ямар ач холбогдолтой вэ гэдэг нь улс төрийн тэмцэл гэдгийг хэн ч ямар ч өнцгөөс харахад илхэн байна. Монгол улсын ерөнхийлөгч Баттулга ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй атал улс төрийн өрсөлдөөнийг бохир аргаар явуулж байгаа нь ямар хэмжээний хүн гэдгээ харуулж байна.


Эх сурвалж: Сэтгүүлч Б.Балбар