МАН-аас Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид өнгөрөгч Баасан гаригт өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох саналыг санал ирүүлснээс хойш тав хоногийн дотор УИХ-д оруулж, хэлэлцэн шийдвэрлүүлэх учиртай.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11.30 цагт Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлэхээр болсон байна.
Ерөнхийлөгчийн тухайд уг саналыг хугацаанаас нь өмнө буюу өнгөрсөн даваа гарагт УИХ-д оруулна гэх хүлээлттэй байсан. Гэвч ийнхүү хуулийн хугацааг нь тулгаж оруулж ирүүлж байгаа нь У.Хүрэлсүхийг огцрохыг дэмжихгүй гэх байр суурьтай нь холбон тайлбарлаж байна.
Зөв огцрох ямарч шаардлагагүй бсан
Энэ их хувь тавиланг билэгшээж ард түмнээ хуваалгүйгээр хамтран ажиллаж эх орон ард түмэнээ тайван жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг хүсэн ерөөе
Юм үзэж нүд тайлсан,хал үзэж хашир суусан эр залуу хүн 2 гар нийлж ажиллаарай
zuv zuv
Xeden jiliin daraa bas n myy ner zyygeed yldex bx da ene zalyy
Ажлынх нь үр дүн гараад байгаа болохоор гайгүй байх аа. Эрдэнэтийг улсад авч үлдсэн, Тавантолгой бүтээн байгуулалтууд, нефть боловсруулах үйлдвэр бага ч гэсэн урагшилж байгаа, Оюутолгойн гэрээг өөрчилчихнө.