Л.Оюун-Эрдэнэ Монгол улсын Ерөнхий сайдаар томилогдохдоо юу хэлэв -2

УИХ-ын чуулганаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. Түүний хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.

  • - Парламентын засаглалтай ард түмэн. Парламентад бодлогын мэтгэлцээн өрнөдөг байгаасай гэж хүсдэг.
  • - Засгийн газар маргаан дагуулдаг асуудлуудын талаар тухайлбал, Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой мэдээллүүдийг тогтмол гаргаж байна. Учир нь бид нэг ойлголттой байх ёстой. 
  • - Авто замын олон төслүүд байгаа. Хамгийн түрүүнд хилийн боомтуудын  холбох асуудлыг нэн тэргүүнд тавина. 
  • - Төсвийн томоохон хэмжээний реформ хийх ёстой. Аль мөнгө болох боломжтой салбартаа хөрөнгө оруулалт хийж байж, эдийн засгаа тэтгэнэ.
  • - Танхимаа бүрдүүлэхдээ үг хэлнэ. Цаашид ямар байдлаар ажиллахаа ярина. 4 зүйл дээр анхаарч ажиллана. 

1. Цар тахлыг яаж даван туулах вэ

2. Эдийн засгийн хүнд үеийг туулах арга зам

3. Амьдралын чанартай холбоотой асуудалд анхаарна. Орон сууцтай холбоотой томоохон зорилт дэвшүүлнэ. Үе үеийн ЗГ-ын сайн бодлогыг үргэлжлүүлнэ.

4. Сайн засаглал буюу цахим засаглал. 

  • - Дубайн гэрээг цуцлах санал өгсөн. Гэрээг шийдэхдээ маш олон газруудаас санхүүжилт босгосон учраас энд асуудал хөндөгдөх болгонд тэнд байгаа татвар төлөгчдийн эрх яригддаг. 
  • - Оюутолгой гэрээг сайжруулахтай холбоотой асуудлаар Н.Алтанхуягийн Засгийн газар хамгийн сайн ажилласан. 
  • Гэвч тухайн үеийн эдийн засгийн байдлаас болоод хөрөнгө оруулагч талын тавьсан саналуудыг хүлээн зөвшөөрсөн. Үүнээс болж, зардал хэтрэх болгонд ногдол ашиг авах хугацаа хойшлох үндэслэл үүссэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Засгийн газрын зүгээс гэрээ биш гэж үзэж байгаа. 
  • - Оюутолгойн ажлын хэсгийн зарим нэг бичиг баримтууд алдагдсан. Үүнийг  Нийслэлийн Прокуророос гаргасан гэж миний хувьд үзэж байгаа. Тэр хүнтэй хатуухан хариуцлага ярина.
  • - ТӨҮГ-ын тухай асуудлыг онцгой анхаарна. Өмнө нь ажлын хэсэг гарч шалгаад дүгнэлтээ гаргачихсан. Тиймээс энэ ажлыг үргэлжлүүлнэ. Удирдлагуудынх нь цалинг хангамжид өөрчлөлт орно. 
  • - Ерөнхий сайд шалтаглаж болохгүй ажил гэдгийг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа ойлгосон. Зоригтой ажиллах болно. 
  • - Олон жил ажил руу орохоосоо илүүтэй томоохон ажлыг барьж авна. Магадгүй миний оруулж ирэх асуудал магадгүй улстөржих хүнд сэдэвтэй тулж магадгүй. Гэхдээ зайлшгүй шийдэхээс өөр гарцгүй олон асуудал байна. УИХ дээр мэтгэлцэх тусам олон нийтэд зөв мэдээлэл өгнө гэдэгт итгэлтэй байна.
  • - Үе үеийн засгийн газрууд газарт доорх бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийдэггүй. Учир нь олон нийт төдийлөн авч хэрэгсдэггүй учраас сонгуульд хэрэггүй гэж үздэг. Гэхдээ үүнийг шийдэхгүй л бол Улаанбаатар цаашид хөгжиж, аж үйлдвэр баригдах боломжгүй болсон.

Үргэлжлэл бий...