Улсын онцгой комиссын шуурхай ажлын алба хуралдаж байна. Хуралдаанаар сар шинийн баярын өдрүүдэд ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэж байгаа аж. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар өнөөдөр Улсын онцгой байдлын Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцсан. Тухайн үеэр  Эрүүл мэндийн яамны судалгаа шинжилгээний албаныхан ирэх "Сар шинийн өдрүүдэд хөл хориог тогтоох зайлшгүй шаардлагатай. Хэрэв хөл хориог хязгаарлахгүй бол гуравдугаар сард эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, 3000 давна. Ийм тохиолдолд зөвхөн хүнд өвчтөнийг л эмнэлэг хүлээн авч эмчлэх, хөнгөн өвчтөнүүдийг гэрт эмчлэх арга руу орох байдалд хүрч болзошгүй. 

Тиймээс нэгдүгээрт, хоёрдугаар сарын 6-наас хоёрдугаар сарын 21-нийг дуустал 16 хоногийн хугацаанд Бүх нийтийн бэлэн байдалд шилжин хатуу хөл хорио тогтоох. Хоёрдугаарт, ажлын тав хоног, амралтын дөрвөн хоног өдөр буюу үндсэндээ нийт 9 хоногийн хөл хорионы стратегийг хэрэгжүүлэх санал гаргаж байгаагаа танилцуулсан.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нарын тухайд зогсонги байдалд орсон бизнесийн цусны эргэлтийг хэвийн горимд шилжүүлэх тулд цогц бодлого хэрэгжүүлэх талаараа танилцуулаад буй. Өөрөөр хэлбэл удаан хугацаанд хөл хорио тогтоохын эсрэг байгаа. Ямартай ч Шуурхай ажлын албанаас гаргасан саналыг ирэх Лхагва гарагт засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.