Өнгөрсөн жил Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар Оюутолгой төсөлтэй холбоотой Гэрээнүүдийг хуульд нийцүүлэх, сайжруулах хэлэлцээрийг “Рио Тинто” компанитай хийх Ажлын хэсгийг байгуулсан. 

Уг ажлын хэсгийг өмнө нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байсан ч Ерөнхий сайдаар томилогдсон учир Х.Нямбаатар ахлахаар болжээ.  Өнөөдөр уг ажлын хэсгийнхэн  Рио Тинто группийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болдтой цахим хурлыг хийсэн байна. 

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар " Бид бүгд нэг завин дээр байгаа гэдгийг тэрээр онцолж байна. Анхны хурал амжилттай" хэмээн цахим хуудсаараа дамжууллан мэдээллээ.