Цахим орчинд Ерөнхийлөгч Х.Баттулга Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг зөрчиж, ээж дээрээ золгохоор ирсэн гэх мэдээлэл тархсан. Тэгвэл уг мэдээлэлд Ерөнхийлөгчийн Тамгын газраас залруулга хийжээ.
Тэд "Коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах, хяналтад авах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Сар шинийн баярын үеэр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дээрх шийдвэрийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд баярын энэ өдөр ээжтэйгээ цахимаар золголт хийсэн.
Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хөл хорионы дэглэмийг зөрчиж, Хан-Уул дүүрэг, Яармагийн дэнжид байрлах ээжийндээ очиж золгосон байж болзошгүй гэх үндэслэлгүй мэдээлэл цахим орчинд гарсан байна.
Иймд дээрх үндэслэлгүй мэдээллийг залруулахын зэрэгцээ төрт ёсны уламжлалаа дагаж Монгол түмэн минь хайртай дотны хүмүүстэйгээ цахим золголт хийхийг уриалж байна. Сайн цагийг урин дуудаж, Сар шинэдээ сайхан шинэлээрэй" гэсэн байна.

Золгосон байсан ч яадаг юм. Золгох эрх байх ёстой. Битгий бүх юмыг цагдаад бай. Яасан завтай хүмүүс бэ. Байнга л хараад суугаад байдаг юм уу хаашаа юм. Арай дэндүү тэнэгдэх юм энэ хэвлэлийнхэн.
Tovch.mn-nii garchig bol zugeer GARCHIGLADAG humuust zoriulsan bna. Bas l sain ajilladag boljee
Gants odor meginiigee hardaj serdej tagnaj chagnahgvi onoo gargachihayaa muu bvhen ard vldej sain tsag irehiig belegden erooe. Delhiin mongolchuuddaa sar sindee saihan sinlej irj baigaa vher jildee elgeerei enh amgalan torlooroo tvwshin amgalan baihiig hvsen erooe. Yu sansan eson tsagaan hvselin setgelchilen bvteh boltugai.
shinii negnii odor xervvl yrj yvhaar ih zavtai yma 1 odorch boltugai taivan blgaachee
Тайван байцгаа л даа сайхан цаг ирнэ шүү дээ хий хоосон хардалтаа боль