УОК-оос мэдээлэл хийж байна. Шадар сайд С.Амарсайхан хөл хорионы дараа ямар ААН, байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах вэ гэсэн сэтгүүлчийн асуултад "Шар түвшинд бүх шатны уралдаан тэмцээн, аялал зугаалга, үзэсгэлэн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байна. 

Эдгээр байгууллагаас бусад нь тусгайлсан журмын дагуу халдваргүйтэл ариутгалаа хийж, үйл ажиллагаагаа явуулж болно. 

Дээрх хязгаарласан байгууллагуудад эрүүл мэндийн байгууллага эрсдлийн үнэлгээ хийж,  УОК тухай бүр цаг үеийн үнэлгээ хийж, хязгаарлалтыг сулруулах уу эсвэл хязгаарлалтыг хэвээр үргэлжүүлэх үү гэдгийг шийдвэрлэнэ" гэлээ.