УОК-оос мэдээлэл хийлээ. Шадар сайд С.Амарсайхан "Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн аль болох ажил, амьдралын хэвийн горимд шилжихтэй холбоотой аж ахуйн нэгжүүдийн бэлтгэл ажлыг хангах, тэдгээртэй холбоотой дүрэм журмыг боловсруулж бэлэн болгоод байна. Энэ дүрмийг боловсруулахад 14 чиглэлийн 86 байгууллагын төлөөллийг оролцуулан ажлын хэсэг байгуулж ажилласан. Улаан түвшин нь өнөөдрийн байгаа хөл хорионы түвшин гэж ойлгож болно. Энэ нь халдвар хүн амын дунд тархсан. Шар түвшин нь халдвар голомтод тархалттай. Зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай. 23-ны өдрөөс эхлэн бид шар түвшин рүү орно. Ингэснээр голомттой хэсэгчилсэн газруудад хязгааралтуудыг тогтоохоос бусад тохиолдол аж ахуй, бизнес, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа хэвийн явагдана" гэлээ.