Шадар сайд С.Амарсайхан Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан бодлого шийдвэр, дүрэм журам тодорхой байхад шат шатанд өөрөөр хэрэгжүүлдэг байж таарахгүй гэдгийг анхааруулжээ. 

Тэрбээр "Худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг хүүхдэд үйлчлэхгүй, багачуудад насны хязгаар заана гэсэн шийдвэр огт гараагүй гэдгийг онцлон хэлье.  Төрийн бодлого шийдвэрийг дунд, доод шатныхан хэрэгжүүлж, шаардлага тавихдаа, ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг төөрөгдүүлж болохгүй. Өөрсдөө дүрэм журамтайгаа сайтар танилцаж, нэгдсэн ойлголттой болсны үндсэн дээр хаана ч ялгаагүй нэг л шаардлагаа тавих ёстой.

Орон нутагт байна уу, нийслэл хотод ч байна уу, төрийн шийдвэрийг дур зоргоороо өөрчилж, зохиож болохгүй" хэмээн нүүр номоороо дамжуулан мэдээлсэн байна.