ЭМЯ-наас коронавирусний талаар ээлжит мэдээллээ хийж байна. 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр нийт 13200 хүнд шинжилгээ хийхэд 77-д тохиолдол илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 3153, дотоодын халдвар 2634 боллоо. Батлагдсан тохиолдлуудын 71 нь ойрын хавьтлууд бол 5 хүний халдварын эх уурхайг тодорхойлох тандалт хийгдэж байна. Нэг шинэ голомт бүртгэгдсэн ба түүний хавьтлуудыг тусгараарлажээ. Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрчээ.
Өнөөдрийн байдлаар 696 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хөнгөн 626, хүндэвтэр 62, хүнд 5, нэн хүнд 3 хүн байна.
Өрхүүдэд шинжилгээ хийгээд хумигдлаа гэснг хотын даргаа улам ихсээд байна арга хэмжээгээ арай өөрөөр өргөжүүлмээр юм уу яасан хэцүү юм бэ