АН-ын ҮБХ-ны гишүүний болон аймаг, нийслэл, дүүргийн намын даргын сонгууль 2021.03.17-нд цахимаар явж дууслаа. Энэхүү цахим сонгуульд нийтдээ 56985 гишүүн оролцож саналаа өгсөн байна. Энэхүү сонгуулийн дүнг өнөөдрийн 4:11 уулзалтаар танилцуулав.
Нийслэлийн АН-ын даргаар хотын дарга асан Э.Бат-Үүл сонгогдсон бол Хан-Уул дүүргийн АН-ын даргаар Б.Анхныбаяр, Багануур дүүргийн АН-ын даргаар Б.Сайнзаяа, Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар Ж.Сугарсүрэн, Дархан-Уул аймгийн АН-ын даргаар Д.Жаргалсайхан, Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар Б.Идэрзориг нар тус тус сонгогдлоо.
АН-ын даргын цахим сонгуулийг дөрөвдүгээр сарын 25-нд мөн цахимаар явуулна. Нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 19-нд бүртгэж эхэлнэ гэж АН-аас мэдээллээ.
Хар үүл ард түмэн төрөө ардчилал нэрээр самрагч
Хучингуй гээ биздээ!!!
Бат үүл зүгээрл зайлаадөг
энэ нам чин 2 хэсэг хуваагдсан байгаа биздээ. Аль хэсгийх нь даргаар нь хүмүүс дотроод байна
Бат-Үүл ялах яах вэ?хурал нь хойшлоод байгаа шүүхээс ял авах асуудал яах вэ?хууль гууль болсон,АН ялзарсан гэдэг үнэн болж байна ?АН-ыг шоронжсон этгээд хэдэн жил даргаллаа гэцгээгээд байсан одоо бүр доош доошоогоо салбаруудаа ял төлөвлөгдсөн этгээдээр даргалуулах уу?энэ хүний хэргийг шүүх олон сар жилээр янз бүрийн шалтагаар хойшлуулаад байсан нь ийм учиртай байжээ,шүүх шүүх биш болсоны сонгодог баримт мөн биздээ.