Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд тэргүүтэй Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд 14 хоногийн хөл хорио тогтоох саналтай байгаагаа илэрхийлсэн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл уг саналтай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Гамшгаас хамгаалах дэглэмийн зэрэглэлийг бууруулж, хөл хориог цуцлан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлснээр өнгөрсөн 50 хоногийн хугацаанд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байгааг дурдаад, хөл хорио тогтоохгүй байх саналтай байна.
Учир нь гуравдугаар сарын эхний 15 хоногт НӨАТ төлөгчөөр 570 гаруй аж ахуй нэгж шинээр бүртгүүлсэн нь өмнөх жилүүдийн мөн үеэс хоёр дахин өссөн нь эдийн засаг дахь хүлээлт эерэг байгаагийн илрэл. Гуравдугаар сарын 3-ны өдрөөс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хоёр их наядын зээлийг гаргаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 173 зээлдэгчид нийт 130.3 тэрбум төгрөг, 1,177 иргэнд ипотекийн зээл олгосон байна. Гадаад өрийн менежментийг сайжруулснаар Монгол Улсын зээлжих зэрэглэл -B3 төлөв тогтворгүй байсан бол -B3 төлөв тогтвортой болж зэрэглэл ахисан.
Эдийн засгийн хамгийн өндөр идэвхжлийн энэ үед дахин хөл хорио тогтоовол одоо хүрээд буй энэ өсөлт 70-80 хүртэл хувиар буурч, эдийн засагт хүнд цохилт болно" хэмээн мэдэгджээ.
bolno gej ali hediin bolchood udaj bhad yu yariad bnaa
Anh 11 sard aldahdahad 12sar duustal hol horiod odiid bariad avchih bolomj bol mash ih baisan da
arai horij tenegtehgui bailgui dee. hol horiod ulam l muudna
Гэнэт огцом архиа хориглороорой нөөцөлчихнө шүү
Архичидаа дийлэхгүй байж хориг гэж малдхаа болио , архиа л зарха боличих.. шууд буурна да харжил бай.
Бүр өнөөдрийн хоолоо өнөөдөртөө болгодог айлууд их бгаа. Тийм хүмүүстээ жоохон ч гэсэн тусламж үзүүлмээр юм даа. Хөл хорио тогтоовол
тэгээд яах гээд бгаа юм хэдэн хүн үхэж хичнээн хүн халдвар авч байж нэг цочироо өгөх юм
Одоо л тогтоох ёстой юм биш үү юу ч болоогүй дөнгөж эхэлж байхад сүржигнээд байсан улсууд өнөөдөр өдөрт 150-аас дээш гарч тархаад байхад дуугүй байх юс, эсвэл шоу хийгээд байгаа юм бишүү
Yu dahij hul horio ve .odoo ediin zasga bodoh heregtei.ene heden AAH ehneese dampuurch bnshde
Ene Javhlan gedeg hunii medrel zugeer uu ard tumeen
Хөл хорио тогтоохоос айж хугацаа алдсаар байтал монгол угсаатан сөнөх вий дээ, жил туршигдаагүй вакцины золиос болоод дууслаа. Үр хойч минь яанам бэ
Хөл хорио тавих нь зөвөө 7-14 хоногын хөл хорио тавихаар үр өгөөж өгөхгүй байна нэг хөл хориоо тогтоох юм бол зоригтоохон хөл хориоо тавих хэрэгтэй байна
Эдийн засаг 1 номер амь нас дараа нь болог ээ гэсэн үг үү ?! эмнэлгүүд ачааллаа дийлэх үү
Ediin zasag suirchihvel heden hun ulsgulunguur, heden hun ger buliiin huchirhilleer, heden hun sanhuugiin hyamralaar amia aldaj Mongol uls Venezuela tsaashaa bolohiig medej bna uu?
Өвчинг Зүгээр л бизнес болгочихсон. Хөл хорио тогтоож бно. Тэр банкуудтайгаа иргэдийн зээлийн талаар сайн яриараа даа. Өгөхгүй гэсэн юм шиг л үхтлээ залгана. Нөхцөл байдал ямар бгааг ойлгодоггүй ацнууд бна лээ. Ингэхэд 14 сайд дунд чинь зээлтэй хүн бдаггүй юм билээ.
ажил хийж байгаа хүмүүсийн татварыг нь та нар авдаг. тэр мөнгө чинь багасах гээд байна уу? эрүүл байхад учир нь олддог л юм Эрүүл байвал 1000 лан гэдэг дээ
Baga deer ni daraad awsan bol ingexgvi bsiin ediin zasag gseer oligtoi ch arga xemjee awsangvi bvr utgaa aldwal ard tvmenii ervvl mend bish ediin zasag yarisaar xvmvvsee vxvvlex v
Coronagui uls ruu zailaach!
javhlan saidiin zuv shuu
үнэхээр тийм шүү