Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцийн гишүүдийн хуйвалдаанаар хуурамч шийдвэр гаргуулан Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ авах ойрын зайн тоглолтой улстөрч уг нь биш. Гэвч Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нар хуурамч шийдвэр, худал мэдээллээр түүнд “нэр дэвших эрх” өгсөн ч нэг өдрийн настай энэ шийдвэр Х.Баттулгыг дэмжих нь байтугай доош оруулж, Цэцээс дэмжлэг авах боломжийг нэг мөсөн хаав.
Энэ үйл явдалтай зэрэгцээд Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж шүүхийн хонгилын менежер гэх Б.Баасанцогтод Зам тээврийн сайд асан Д.Ганбатын өгсөн 5 тэрбум төгрөгийн онц их хэмжээний хахуулийг зуучлан дамжуулсан баримтыг Өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлах нэгдэл дэлгэлээ.
Зам тээврийн сайд асан Д.Ганбат “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал олгож, улсын төсөвт 189 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Төв аймгийн төв Зуунмод хотын баруун Зуунмод багийн 3,5 км, Баянхошуу багийн 2,5 км автозамын тендерт оролцсон “Ялгуусан” компанийн захирлаас 200 сая төгрөгийн авлига авсан хэрэгт холбогдсон.
Энэ хэрэг шүүхэд очсон боловч буцаагдаж удааширсаар байгаа. Захиалгаар хэрэг төлөвлөдөг, төлбөртэйгээр хэргийг хурдасгаж эсвэл удаашруулдаг Б.Баасанцогт нарын цахилгаан шатан доторх зохисгүй бичлэгт гарч буй Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар энэ хэргийг шүүх бүрэлдэхүүнд багтдаг. Д.Ганбатын хэргийг 2020 оны 8-р сарын 27-ны өдөр 2020/ШЦТ/764 тоот тогтоолоор нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байна.
Д.Ганбат нь холбогдсон гэмт хэргээ өөрт ашигтайгаар шийдүүлэхийн тулд шинэ хонгилын менежер, хууль шүүхийн хахуулийн сүлжээний холбон тоглогч Б.Баасанцогтод онц их хэмжээний 5 тэрбум төгрөгийн хахууль өгсөн гэж эх сурвалж мэдээлсэн. Б.Баасанцогт нэр бүхий шүүгч, шүүхийн ажилтнуудад мөнгө шилжүүлснээс гадна прокурор, цагдаа, тагнуулын 11 ажилтанд 33,4 сая төгрөг шилжүүлсэн баримт шинээр илчлэгдэн ээлжит дуулианаа тариад байна.
Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичдэг юм бэ? Хаха
Говь алтай аймгийн ганц хятад хүний хүү Нанзаддорж гэгч ҮХЦд орох хэмжээний хүн байгаагүйсэн өмч хувьчлалыг ч харин нэг хийж өгсөн хүн МТХУГ.БББааз.ХБТрёст гэх худалдаа үйлчилгээний газрыг ёрдөө 250.000 төгрөгнөөс дуудаад 750.000 төгрөгөөр зарсан юм даа
Нанзаддоржийг төрийн өмчийн хорооны хувьчлалын хорооны дарга хийж байхад Баттулга махкомбинатыг үнэгүйдүүлж хувьчилж авсан. Энэ хоёрын хооронд том аваа өгөө байсан байж таараа. Баттулга Нанзаддорж хоёрыг шалгах хэрэгтэй дээ.
Нотолгоо хна бна худлаа ярихаас цаашгүймаа танай сайт
99100858
Tsaaziin yliig mash hurdan sergeemeer ym bna .huchin avliga 2 t onoovol do
200 саяын авсан хахуулиа 5 тэрбумаар хаалгана. Тэгээд 33 саяыг тараасан гэдэг сонин юмаа
НАНЗАДДОРЖ МИНЬ ЭНЭ АЛБАН ТУШААЛ ЧИНЬ МӨНХ БИШ ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ ГЭЖ ҮГ БИЙ ДЭЭ.
Цагаан луухааны хүүхэд том болжээ
Улс орон юу л болоод байна?.Ай мэдэхгүй. Баттулга ерөнхийлөгч Но-той ч юм шиг.Бүү мэд. Түүхийн эргэлт л мэдэх байх.
Zugeer garchigaar l nudeed baigaa nuhduud. ter barimt n haana bn aa.
Арай ч дээ