Цэцийн гишүүн Ш.Цогт, Ц.Нанзаддорж нар “. . . Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй” гэсэн шийдвэрийг Цэц гаргасан мэт худал мэдээллийг хэвлэлүүдээр тараасан. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн Цэцээс албан мэдээ гаргаж Цэцийн шийдвэр эцэслэн гараагүйг баталсан.
Өөрөөр хэлбэл Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нар албажаагүй мэдээллийг олон нийтэд тараасан ёс зүйгүй үйлдэлд холбогдоод байгаа юм. Энэ үйл явдалтай зэрэгцээд Дээд шүүхээс бүрэн эрхийн хугацаа нь дуусаад 1,3 жил болж байгаа Ш.Цогтоогийн орны хүнийг сонгож, УИХ-ийн Хуууль зүйн байнгын хороогоор Ж.Эрдэнэбулганыг Цэцийн гишүүнээр дэмжих эсэхийг хэлэлцэж эхэлжээ.
Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, зөвлөх нар Цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлөхийг эсэргүүцлээ. Тэд Ш.Цогтоог “ … Х.Баттулгыг нэр дэвших эрхтэй” гэсэн шийдвэр гаргасных нь төлөө үүнийг баталгаажуулж албажуулахаас өмнө Цэцийн гишүүнээс нь яаран сандран чөлөөлж шийдвэрийг хүчингүй болгох гэж байна хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.
Ерөнхийлөгчийн дэргэдэх Хуульзүйн бодлогын зөвлөлийн гишүүн хуульч н.Эрдэнэцогт, “Цэцийн 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанд саналаа өгөлгүй гарч явсан Цэцийн гишүүн Д.Одбаяр үүргээ биелүүлж, олонхи болсон Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нарын гаргасан шийдвэрийг албажуулж гарын үсэг зурах ёстой” хэмээн буруутгалаа. Ерөнхийлөгчийн зөвлөх Лу.Болд, С.Ламбаа нарын ярьж буйгаар, УИХ Цэцийн “шийдвэр эцэслэн гараагүй үед Ш.Цогтоо гишүүнийг чөлөөлөх гэж байгаа нь улстөржсөн шийдвэр гэлээ.
Ямартай ч Ерөнхийлөгчийн тамгын газрынхны хийсэн энэхүү мэдээлэлтэй холбогдуулан бусад хуульчид эсрэг байр суурь илэрхийлж байна. Тэд Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусаад 1,3 жил болж байгаа Ш.Цогтоог УИХ хуулийн дагуу чөлөөлөх гэж буйг эсэргүүцэж буй нь өөрөө улстөр хэмээн үзэж байна.
Угтаа бол нийгэмд маргаан тариад байгаа асуудлыг ҮХЦ хэлэлцээд бүхэнд таалагдах албагүй ч эцэслэн шийдмээр юм даа. Шийдүүлэхгүй өөрсдийнхөөрөө тайлбар хүсэлтэй эрх мэдэлтнүүд ч талцчихаад л байна шүү дээ. Энд хүчтэй нь хүчгүйгээ гэдэгээр бус шийдэх эрх мэдэл бүхий байгууллага нь хянаад л шийдчихвэл болох л доо.
Жонхууг л унагах хэрэгтэй.
Өгзөг Одбаяр чи Женкод шавар хааж Монголд буян болоорой. Тэгвэл өгзөг яах вэ? Хамаагүй.
Тэгвэл МИАТ-ын бүх үйлчлэгчдийн өгзөгийг нэг нэг базуулж шагнана. Тийм үү?!
Одбаяр гараад зугатах бол юу ч биш дээ. Монгол төрийн нэрийг баастаж байсан хүн.
Hulgar hvvheldeig cholool
Tsogtoo gedeg ovgonii buren erh ni ali deer duussan. cholool oor yrih ym bhgui cholool
Бүрэн эрх нь аль хэдийн дууссан хүний санал шийдвэр хүчингүй. ! Цэц баталгаажуулаагүй юмын олон нийтэд сэвж иргэд, ард түмнийг үймүүлэх нь ерөнхийлөгчийн увайгүй үйлдийн илрэл.! Ард түмний эв нэгдлийг хагаралдуулагч юмаа энэ ерөнхийлөгч!!! Болиосой. Ямар их бужигнуулж хорлонтой ажиллагаа явуулж бнаа ! Ерөнхийлөгч гуай!