Монгол Улсын Засгийн газар 2021 оны 03 дугаар сарын 25 -ны пүрэв гарагт ээлжит бусаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Уг нэмэлт төсвөөс гэрийн хяналт, тандалт хийх үйл ажиллагаанд дайчлагдан оролцож буй 773 резидент эмч, 227 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг 23 хоног дайчлан ажиллуулахад шаардагдах эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун, хоол, бичиг хэрэг, ариутгал халдваргүйтлийн бодисоор хангах зэрэг нийт зардалд 3.9 тэрбум төгрөг, дотоодын хавьтлын улмаас тусгаарлагдсан иргэдийн тусгаарлах байр хоолны зардалд 874 сая төгрөг, нийслэлийн 84 дархлаажуулалтын цэг дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн хувийн хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйтгэлийн бодист 50 сая төгрөг, БНХАУ-аас цар тахлын эсрэг вакцин тээвэрлэн авч ирэх тээвэрлэлтийн зардалд 276 сая төгрөг нийт 5.9 тэрбум төгрөгийг зардал шаардлагатай гэв. Үүнээс 3.9 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, 2 тэрбум төгрөгийн зардлыг Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцаас гаргахаар шийдвэрлэж, Шадар сайд болон Сангийн сайд нарт зөвшөөрлөө.
Коронавируст халдвартай тэмцэхэд шаардагдах 5.9 тэрбум төгрөгийн нэмэлт зардлыг батлав

Холбоотой мэдээ

Нийгэм · 6 цаг
Даншиг наадмын цам харайх ёслолд 90 цамчин оролцож байна

Нийгэм · 7 цаг
Цаг агаар: Улаанбаатар хотод 24 хэм, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Нийгэм · Өчигдөр
"Уухай" үндэсний шагайн харвааны тэмцээнд нийслэл, орон нутгийн 32 багийн 250 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна

Улс төр · Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна

Улс төр · Өчигдөр
МАН: Төрийн бодлого, орон нутгийн хөгжлийн талаар Батцэнгэл сумын иргэдтэй санал солилцлоо

Нийгэм · Өчигдөр

За хувааж идхэн дээ
Хүрэлсүх нь гадны орнуудын өгсөн бүх мөнгийг зарлагдаад дуусгачихсан байжээ. Оюунэрдэнэ корона дотооддоо өргөн тархсан хандив тусламжийн хөрөнгийг өөр зүйлд үр ашиггүй зарцуулж дуусгасан хөл хорионоос болж иргэд ажилгүй болж Олон зуун ААН хаалгаа барьсан улс орныг хүлээж авсан гэдгээ үйлдэл шийдвэрээрээ зарлаад эхэллээ
Энэ Зууны хамгийн арчаагүй хамгийн адгийн хамгийн азнүй Засгийн газар!!!