Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хамаарал бүхий компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан нь батлагдсан  УИХ-ын гишүүн асан Г.Солтанд шүүхээс гурван жилийн хорих ял оноосон. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд өршөөл үзүүлж, суллажээ. Тэрбээр өчигдөр шоронгоос гарсан юм байна.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан зарлиг гаргаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн өрх толгойлсон 21 ээжид уучлал үзүүлжээ. Мөн Наурызын баяраар зарлиг гаргаж, 10 Казак иргэнд уучлал үзүүлсэн байна. Тэдгээр уучлалт үзүүлсэн иргэдийн дунд УИХ-ын гишүүн асан Г.Солтан байжээ.