УОК-ын хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Засгийн газрын зарим гишүүн, Улсын Онцгой комисс болон нийлслэлийн удирдлагууд хамтарсан хурал хийж, нөхцөл байдлыг дахин үнэлнэ хэмээн мэдээлсэн. Түүнчлэн УОК-ын дарга С.Амарсайхан "Халдварын тархалтын нөхцөл байдлаас хамааран УОК-ын хурлыг өнөөдөр 14:00 цагаас зарлан хуралдуулахаар тогтлоо" гэх зарыг хүргээд байсан. Тэгвэл уг хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.