“Тувааны” АН-ын даргын сунгаанд өрсөлдөж байгаа О.Цогтгэрэл тэргүүтэй 4 нэр дэвшигчийг өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзжээ.З.Энхболд зуучлан уулзуулсан энэ уулзалтаар Х.Баттулга УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг санал хураалтгүйгээр АН-ын даргын сунгаанд шууд ялуулахыг Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нарт тулгажээ.
Тэднийг нэрээ татахыг шаардсан нь сунгааг шударга болно хэмээн найдан хамаг хүч боломжоороо сурталчилгаа хийсэн 3 нэр дэвшигчид хүнд цохилт болсон бололтой. Тэд сая 17 цагт Зоригийн хөшөөний өмнө хэвлэлийн хурал зарлана хэмээн хэвлэлүүдэд зар өгсөн. Гэвч тэд ирсэнгүй. Эх сурвалжаас тодруулбал, Д.Пүрэвдавааг Ерөнхийлөгч буцааж дуудсан бол О.Амартүвшин явж, С.Эрдэнэболд ганцаараа үлдээд өөрийн цахим хуудсаараа лайв хийхээр болжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд өнгөрсөн оны 5 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дахин нэр дэвших эрхгүй болсон. Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсч эцсийн шийдвэр гараагүй ч Х.Баттулга нэр дэвшихийн тулд өөрөөс шалтгаалах бүх л эрх мэдлийг ашиглан аргаа барж буй билээ. Хамгийн сүүлд гэхэд өөрийг нь нэр дэвших эрхтэй гэсэн албажаагүй мэдээг Цэцийн шийдвэр мэт олон нийтэд тараасан, бүрэн эрхийн хугацаа нь дуусаад 1,3 жил болж буй Ш.Цогтоог Цэцийн гишүүнээс чөлөөлөх УИХ-ын тогтоолд хориг тавьсан. Гэвч ингэлээ гээд Цэц түүний талд шийдвэр гаргах эсэх нь тодорхойгүй байгаа.
Үүнээс өмнө нь Х.Баттулга УИХ-ын гишүүн Ц.Туваанаар дамжуулан АН-аас ямар ч өрсөлдөгчгүйгээр дахин нэр дэвших заалтыг АН-ын дүрэмд хүчээр оруулсан ч энэ нь мөн л хүчин төгөлдөр бус болсон билээ. Аргаа барахдаа АН-ыг хоёр дарга, хоёр тамгатай болгон хувааснаас АН-ын даргын сунгаа хоёр талд зэрэг зарлагдаад буй. Өчигдөр сунгааны сурталчилгаа албан ёсоор хаагдсан.
“Эрдэнийн” АН-ын даргын сунгааны дүн маргааш цахим санал хураалтаар эцэслэх бол “Тувааных” гишүүдийн саналаар шийдэгдэх юм. Ийм үед ардчилсан Ерөнхийлөгч маань гишүүдийнхээ сонголтыг үл тоон санал хураалтаас өмнө “Тувааны” АН-ын даргыг ийнхүү тодруулсан нь нэр дэвшигч нарын эгдүү, зэвүү хоёрыг зэрэг хүргээд байна. Х.Баттулгыг АН-ын мянга мянган гишүүдийн сонголтыг уландаа гишгэх эрх байхгүй хэмээн тэд үзэж байна.
О.Цогтгэрэлийн тухайд АН-ын даргын сунгаанд маш их хөрөнгө мөнгө гаргасан гэх бөгөөд тэр нь АН-ын дансанд оров уу, Тувааны халаасанд оров уу, эсвэл бүүр Х.Баттулгын хандив болсон эсэх нь ч тодорхойгүй байгаа гэнэ. Мөн энэ үеэр Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дахин нэр дэвших боломжгүй нь тодорхой болчлоо. Тийм болохоор өөрийнхөө оронд Н.Алтанхуягийг дэвшүүлнэ гэж ярьжээ.
ТОВЧ цахим хаяг МАН-н гар хөл юм билээ шүү. Сү.Батболдын оффшорын талаар нотлох баримттай өгтөл битгий хуц гээд авахгүй байна лээ...............
ТОВЧ цахим хаяг МАН-н гар хөл юм билээ шүү. Сү.Батболдын оффшорын талаар нотлох баримттай өгтөл битгий хуц гээд авахгүй байна лээ..............
ТОВЧ цахим хаяг МАН-н гар хөл юм билээ шүү. Сү.Батболдын оффшорын талаар нотлох баримттай өгтөл битгий хуц гээд авахгүй байна лээ.............
ТОВЧ цахим хаяг МАН-н гар хөл юм билээ шүү. Сү.Батболдын оффшорын талаар нотлох баримттай өгтөл битгий хуц гээд авахгүй байна лээ..........
ТОВЧ цахим хаяг МАН-н гар хөл юм билээ шүү. Сү.Батболдын оффшорын талаар нотлох баримттай өгтөл битгий хуц гээд авахгүй байна лээ........
ТОВЧ цахим хаяг МАН-н гар хөл юм билээ шүү. Сү.Батболдын оффшорын талаар нотлох баримттай өгтөл битгий хуц гээд авахгүй байна лээ......
ТОВЧ цахим хаяг МАН-н гар хөл юм билээ шүү. Сү.Батболдын оффшорын талаар нотлох баримттай өгтөл битгий хуц гээд авахгүй байна лээ....
ТОВЧ цахим хаяг МАН-н гар хөл юм билээ шүү. Сү.Батболдын оффшорын талаар нотлох баримттай өгтөл битгий хуц гээд авахгүй байна лээ...
ТОВЧ цахим хаяг МАН-н гар хөл юм билээ шүү. Сү.Батболдын оффшорын талаар нотлох баримттай өгтөл битгий хуц гээд авахгүй байна лээ..
ТОВЧ цахим хаяг МАН-н гар хөл юм билээ шүү. Сү.Батболдын оффшорын талаар нотлох баримттай өгтөл битгий хуц гээд авахгүй байна лээ.
үнэн бол баттулга захиргаадсан юм бишүү зарим үед захиргаадах сайн одоо чинь хүн болгон дураараа явдаг дураараа хэлдэг болсон үед зарим үед захиргаадах хэрэгтэй мэт харагдаад байгаа юм даа
Баттулгад итгэж байгаа. Тэр бол эх орноо худалдахаар хүн биш. Бусад нь харин үхэх гэж бүгд улайран дайрч байна. Баттулга бол эх оронч хүн шүү
Баттулга шоронд орсонгүй. Бусад нь орсон тул Баттулга ор
Энэ үнэн байхаа Эрдэний тал сонгуулийн дүнгээ танилцуулчихаад байхад
Баттулга чинь ёстой аймаар хүн бна.заавал ахиж eрөнхийлөгч болох гээд ингэтлээ яагаад улайраад бгаан бол.цайцан юм бна.4 залуу хүч чадлаараа өрсөлдөх ёстой биз дээ.
Zuv sh de.Tsogtgerel.Amartu vshin 2 l bolovsrol.chadvartai .Erdeniin bag iluu l bga uom.Erdeniin ter olon gazar.barilga gants hund bol ulsaas.NDШ ees idsen munge.huraah heregtei.
Баттулга гэж бүү...үүр нэг улс төрийн хутгуур юмааа...
Bataaguia zugeer l uls ekh ornii toloo bish bie hunii erlh ashig ooriinkhoo erlh medel mongoo yaj hamgaalah we yaj yal hariutslagaas bultah we gedegee l 1t tawij bgaan dandaaaa buur dandaa il haragdah ym.
Харин ч зев шийдвэр гаргасан бна. Негее 3 нь естой бишээ. Еронхийлогчид Алтанхуяг ерселдвел гарна шуу.
Мэдээллээ үнэхээр шалгаж тавьсан уу. Эргэлзээтэй л бна шүү
Худлаа.наадуул чинь Баттулга нэр дэвших нь баталгаатай боллоо гэж шээсээ гоожтол айсандаа ийм худлаа зүйл бичиж байна.Иймэрхүү зүйл сонгууль хүртэл үргэлжлээд үнэн гэж зүтгүүлнэ...
Баттулга иймэрхүү юмыг өлхөн хийнэ
Баталгаатай, баталгаагүй ийм мэдээ байж л байгаа үнэн эсэхийг хэн ч үл мэднэ. Гэсэн хэдийд ч бүгд л реакцалдаг шүү дээ. Эх оронч ерөнхийлөгч л гэнэ хулгайч луйварчингаар нь дуудна. Түүнийг шударга гэнэ. Хэн үүнийг мэдлээ. Үнэхээр мэдэхийг хүсвэл өөрөө бөндгөрөө ажиллуул. Болж буй үйл явдалд дүгнэлт хий хүний амаар бус өөрийн итгэл үнэмшлээр дүгнэж цэгнэ. Шүлэг үлээгчид хэн мөнгө өгч тэднийг тордоно тэднийг магтан алдаршуулна. Нөгөө талаа газар доогуур ортол муулна. Асуудал ойлгомжтой юу??!
ёстой доо
Энэ нийтлэлийг үнэн эсэхэд эргэлзэж байна хэн эх орон ард түмнийхээ талд байна тэр хүнийг л дэмжих болно
үнэхээр тэгж уулзаад тэгж шаардсан бол болохгүй ш дээ. жэнко Ан-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. балай гар вэ
Ямар ч баталгаагүй ийм хогийн мэдээ тавихаа боль 90 биш шүү дээ
үнэн