Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх хүрээнд хатуу хөл хориог тогтоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлого баримталж байна.
Гамшгийн үеийн бэлэн байдлын улбар шар түвшинд шилжсэн энэ үед Эрдэмтдийн багийн хийсэн эрсдэлийн үнэлгээний судалгаагаар халдвар ихээр тархаж буй зарим салбарын аж ахуй нэгжүүдийг тогтоосон. Тиймээс халдвар тархах өндөр эрсдэлтэй зарим аж, ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, тодорхой цагийн зохицуулалт хийж цаг үеийн нөхцөл байдалд тулгуурлан уян хатан ажиллах саналыг Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.

Ирэх тавдугаар сарын нэгний дотор нийслэлийн иргэдийг вакцинжуулж дуусгах, амралтын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоож, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд тандалт судалгааны өргөтгөсөн баг ажиллаж, хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх ажилд онцгой анхаарахыг Шадар сайд холбогдох албаныханд даалгалаа. УОК-ын Шуурхай ажлын хэсгээс гаргасан саналыг Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ гэж Шадар сайдын албанаас мэдээллээ.
буруу шийдвэр байна шдээ юу бэ
Буруу шиидвэр бна. Хөл хорио тогтоох байсиим.
Бизнесээ дэмжсэнд баярлалаа. Харин захуудыг амралтын өдрөөр хааж бгаа юм бол Дүнжингарав, Сандейнуудаа бас амралтын өдрүүдээр хаа. Тэд ч бас зах.
ih sain baina gej magtiiya !
Зөв шийдвэр байна
Myusain yum nuud emch nariin nuruug hugalkhaar shiidej
Харин тийм. Шинжлэх ухаан гэж юм мэддэггүй бололтой.
Harin tiimee. Niigmiin suljeegeer l ajlaa yavuulah yim daa
Зөв шийдвэр байлаа
Баярлалаа засагтаа амьдрал маань аврагдлаа,сармисаа идэцгээе,аарцаа ууцгаая,чацарганаа ууцгаая,бүгдээрээ өвдөхгүй шүү!!!
Тэр нь дээр бгүй дээ
Дасан зохицож амьдрах болоод бна
Yamar bguullaga uud we
Хэд хоноод эргэж шийдвэрлэсэн эргэж буцдаг шүү.
Uil ajilgagaa haalgasan baiguulguudad nohon tolbor ogoh estoi