Улсын онцгой комисс /УОК/-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнг ажлаас нь чөлөөлжээ. Түүний чөлөөлөгдсөн шалтгааныг Шадар сайд С.Амарсайханы эхнэртэй холбох нэгэн байна. Харин тэрбээр уг мэдээллийг үгүйсгэжээ. "Миний бие одоо Онцгой байдлын ерөнхий газартаа тэргүүн дэд даргын ажлаа хийж байна. Шадар сайдын эхнэртэй холбоотой асуудлаас болж ажлаа өгөөгүй” гэлээ. Шуурхай штабын даргаар Ц.Ганзориг ажиллахаар болсон байна.