Энэ сарын 18-19-нд шилжих шөнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа зам тээврийн ноцтой осол гаргасан. Тэрбээр уг ослын талаар өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг оруулжээ. Тэрбээр "Би хариуцлагагүй үйлдэл хийж, зам тээврийн осол гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна. Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа. Мөн машины торгуулиа бүгдийг төлсөн. Цагдаа, эмч, онцгойнхонд баярлалаа. Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахиж ийм үйлдэл хийхгүй" гэсэн байна.