АН-ынхан дотоодын хэрүүл тэмцлээ цэгцэлж чадахгүй явсаар хоёр хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн, үймээн шуугиан дэгдээж эхэлсэн.
СЕХ-ноос холбогдох байгууллагуудын дүгнэлт, тайлбарт үндэслэн С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн бол О.Цогтгэрэлийн АН-аас нэр дэвшсэн Н.Алтанхуяг нар талбай дээр өлсгөлөн зарласан. Н.Алтанхуяг өөрийг нь нэр дэвшүүлсэнгүй хэмээн амин хувийн эрх ашгаа хангуулахаар ийнхүү суулт хийгээд зогсохгүй намынхаа дотоод асуудлыг төр, ард түмэн ийнхүү нялзааж буй.
О.Цогтгэрэл даргатай АН-ынхан эрх баригч МАН-ынхан бүртгэлийн байгууллагууд болох СЕХ, Улсын Дээд шүүх зэрэгт нөлөөлж байна хэмээн мэдэгдээд байгаа юм. Тэгвэл МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр “Мэдээллийн урсгал” нэвтрүүлэгт оролцож, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Өөрийн бурууд бүдэрвэл хүний зөвд уйлдаггүй гэдэг үгтэй. Эхлээд нам дотроо эвлэлдэж, дотоод асуудлаа шийдвэрлэж, Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль бусад хуулийг чанд сахиж мөрдөж сурах зайлшгүй шаардлага байна гэж харж байна. Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүсийг би хар багаасаа мэднэ. Намайг арван настайгаас, мэдээ орсон цагаас энэ хүмүүс улс төрд явахыг харлаа. Монголын улс төрд 30 жил явлаа, яагаад төлөвшдөггүй юм бэ гэж бодох хэмжээнд хүргэж байна. Монгол Улс хөгжмөөр байна, Монголын ард түмэн баян чинээлэг амьдрах хүсэл эрмэлзэл байна. Энэ бүхэнд саад тушаа болж,30 жил явж ирчихээд өнөөдөр бас л өнөөх шударга ёсоо яриад явж байна шүү дээ.
Н.Алтанхуяг Ерөнхий сайд байвал бүх зүйл шударга байдаг, үгүй бол шударга бус болчихдог байдал Монголын нийгэмд байж болохгүй шү дээ. Би л дарга байвал бусад нь хамаагүй, би дарга биш бол бусад бүх зүйл шударга бус гэж яриад байгаа нь тааламжгүй байна. Залуу хүний хувьд би ингэж үзэж байна. Тэгэхээр энэ үйлдлийг таслан зогсоох ёстой. Хүн дарга болохын тулд эсвэл аливаа улс төрийн нам хоорондоо дотооддоо ойлголцоогүйн төлөө Монголын төр, Монголын ард түмэн зовж зүдэрдэг байж болохгүй. Зовох шалтгаан бидэнд мундаагүй. Ковидоос өгсүүлээд бид олон зүйл дээр зовсон, зүдэрснээ ярьж болно. Түүнээс хэн нэгэн хүн дарга болоогүйн төлөө зовж зүдрэх тухай яриад байж болохгүй гэдгийг шуудхан хэлье.
МАН өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ СЕХ-нд бүртгүүлэхдээ нэг зүйлийг маш тодорхой хэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль Монголын ард түмний нүдэн дээр ил тод будилаан, маргаангүй шударга болоосой гэдэг хүсэлтийг тавьсан. Түүний төлөө ч МАН манлайлал үзүүлж ажиллах болно гэдгийг тодорхой хэлсэн. Монгол төрийн, тэр дундаа Төрийн тэргүүнээ сонгох сонгууль элдэв маргаангүй болох нь юу юунаас чухал. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болохоор Монголын хамгийн муу хүмүүс хоорондоо өрсөлддөг, ингээд нэг муу нь сонгогддог гэдэг ойлголтоосоо бид салах ёстой. Улс төрийн намууд ийм улс төрийн соёлгүй байдлаа таслан зогсоох ёстой. Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд төрөө дээдэлдэг ард түмэн илүү сайхан сэтгэгдэлтэйгээр оролцдог байх сстой. Үүний төлөө МАН хичээн ажиллах болно” гэлээ.
ман хүрэлсүхийн шударга үнэн нь хаана байгаан сү.батболдоо үхэн хатан хамгаалж нэхэмжлэлийг буцааж авсан биздээ.тэр тухай ман хүрэлсүх юу ч ярихгүй бнашдээ.ард түмнийг тэнэг мал мэт нийлж басамжлан доромжилж байна.энэ чинь шударга үнэн юм уу.
ман дэндсэн ард түмнээ үл тоогчид
зөвшдээ
цар тахалтай үеийг далимдууулаад улс төрийн тахал тариад байгаа АН-ын энэ новшнуудыг ямааар ч юм бэ дээ
Эрх мэдлийн төлөө шунасан АН-ынхан одоо цус үзэхээс ч буцахгүй улаарч байна. аймаар байна
2 нэр дэвшигчийг СЕХ бүртгэхгүй гэдгийг ЖАН-ынхан мааш сайн мэдэж байгаа шдээ, ингэж үймээн самуун дэгдээх гэж мөн ч их бэлдсэн байхдаа
О.Цогтгэрэлийн АН-ынхан нэр дэвшигчээ бүртгүүлэхээс илүүтэй нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх л зорилготой байна
АН-ынхан дотооддоо учраа олж чадахаа байхаар Ардын намруу дайрч иргэдийг турхирахаа болиоч
АН-ыг дотроос нь өтөөсөн өвгөчүүд талбай дээр жагсаж байхаар вакцинаа хийлгэхийг уриалдаг болоосой
Ёстойдоо ард түмний нэр худлаа баръж байхаар хаяа ард түмний төлөө дуугарах хэрэгтэйдээ. жаахан жин хасах гэсэн юм бол уу. Алтанхуяга суудлын төлөө чичрээд дайраад байх хүн юмаа
Өгөр өвгөчүүд ерөнхийлөгч болох гэж жагсаж байхаар үр хүүхдүүддээ үлгэр жишээ амьдраачээ
Женко Алтанхуягийг нэр дэвшихгүй бол алтан өндөгийг чинь хага базна гэсэн байхаа хха
Цаад Алтанхуяг чинь ерөнхийлөгчид сул талаа атгуулж дээ бүр үхэж байдаг шүү дүүжилнэ нтр гэж солиороод л яавч эрүүл бишээ
МАН АН 2-н ялгаа томоос том харагдаж байна шүү үнэндээ Алтанауяг шиг Еөк-тэй болохыг хэн ч хүсэхгүй байх шүү
Талбай дээр өлсөж байгаа АН-ынхан үймээн самуун зохион байгуулах даалгаврыг Женкогоос аваад гарч ирсэн нь тодорхой. Түүнээс биш хууль дүрмээрээ СЕХ нэг намаас нэг хүнийг нэр дэвшигчээр бүртгэнэ гэдгийг мэддэг л байлгүй дээ УИХ-ын гишүүн болж сонгогдсон юм байна эрх биш
АН-ынхан хуууль дүрэм гэж мэддэггүй. Үүнээсээ л болж хагарч бутарч байгаа улс
АН-ын хэрүүлээс хол байх минь
Дотоод асуудлаа шийдэж чадахгүй дээрээс нь Хууль дүрмээ баримталж мэдэхгүй яацан хүмүүс вээ ёстой л эрх мэдлийн төлөө үхэж үзүүлэх гээд байгаам бишүү хха
Та нарын өлсөнө үү үхнэ үү хэнд хамаатай юм хурдан далд орцгоо
АН эхлээд тодоод асуудлаа шийдчихээд дараа нь өлсөөч, аль нь жинхэнэ тамгатай вэ гэдгээ шийдээч үгүй байж өлсөж нтр
Ийм болохоор л АН ялалт байгуулж чадахгүй байгааш шүү дээ нам дотроо дүрэмээ баримталж мэдэхүй бүгд эрх мэдэлд шуначихсан хүмүүсээр дүүрэн. Амарбаясгалан үнэн хэлжээ
Ард түмэн дүүжилнэ гэ айлгаад байсан Н.Алтанхуяг ард түмнээ дүүжлэх нь #ковид
Амарбаясгалан маш зөв ярьж байна. АН-ын дотоод хэрүүл ард түмний зовлон байх ёсгүй
АН 2 хуваагдчихаад ард түмэн АН-ыг олохгүй төөрөөд байгааштээ. Нэг л АН гээд ичихгүй гүрийгээд байхын
Амарбаясгалан залуу хүн гэхэд намыг маш сайн удирдаж байна
УИХ-ын гишүүд хууль дээдлэхгүй байгаад улааран зүтгэж уухайлан хэрүүл тэмцэлд уриалж байгаад харамсаж байна
Та нар шударга есыг уландаа гишгэсэн. Алтанхуяг хийсэн юмтай , хийж ч чадах хун!