Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан билээ.
Уг хуулиудад 6.0 сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг бүрмөсөн тэглэх, зээлгүй байсан ахмадуудад 1.0 сая төгрөгийн ваучер олгож, 2021 оны тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх, 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан хүмүүст зөрүүг олгохоор тусгасан билээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.05.07) Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, тус компанийн охин компани болох “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нартай уулзаж, зээлгүй буюу 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан ахмадуудад ваучер олгох, түүнийг мөнгөжүүлэх ажлын явцтай танилцлаа.
“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс силвер ресурс” компаниуд Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төлөх хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, дээрх арга хэмжээнд шаардагдах 216.0 тэрбум төгрөгийг хуримтлуулж, бэлэн болгосон гэдгээ Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, Т.Мөнхбаяр нар мэдээллээ.
Энэ үйл ажиллагааны төлбөр тооцооны асуудалд ямар нэгэн саад бэрхшээл байхгүй гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:
-2019.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмад байгаа. Мөн 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан 43.9 мянган иргэн бий. Нийтдээ энэ арга хэмжээнд 238.0 мянган ахмад хамрагдана. Түүнд 216.0 тэрбум төгрөг шаардлагатай. Манай яам ахмадуудад ваучер олгох, улмаар мөнгийг дансанд шилжүүлэх бэлтгэлийг хангасан гэж ярилаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Тэтгэврийн зээлгүй буюу 1.0 сая төгрөгөөс доош төгрөгийн зээлтэй байсан ахмадуудаас энэ арга хэмжээг хэзээ хэрэгжүүлж эхлэх талаар УИХ-ын нэр дээр нэлээд санал хүсэлт ирж байна. Цар тахлын хөл хорионы дэглэмтэй, улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд таагүй нөлөө үзүүлж буй энэ үед уг мөнгийг олгох нь зүйтэй байна гэж ахмуудад санал хүсэлтдээ дурдаж байгаа юм. Тиймээс ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг ирэх даваа гарагаас эхлэн яаралтай зохион байгуулах чиглэлийг Та бүхэнд өгч байна. Ваучер олгохдоо ахмадуудыг бөөгнөрүүлж, хөл хорионы дэглэмийг зөрчихгүйгээр гэрт нь, гарт нь хүргэхэд анхаарч ажиллаарай гэлээ.
Ийнхүү иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа нөхөн төлөх тухай хууль бүрэн хэрэгжих боломж бүрдлээ. Үүнээс өмнө 6.0 сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан 228.5 мянган иргэний 695.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн бол одоо 238.0 мянган иргэнд 216.0 тэрбум төгрөг олгогдохоор болж байна. Нийтдээ ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээнд 466.5 мянган ахмад хамрагдаж, 911.0 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа юм.
хэзээнээс өгөх юм бэ янз янз л яариад байхын
МАН-ын шалгарсан арга даа хөөрхий, сонгуулийн өмнө ахмадуудыг маань бас л хэдэн цаасаар хулалдаж авах нь дээ
ГРУППД байдаг зээл 2019оны 3-н сараас хойш аваагүй :;:/ 2019оны 12-рсараас ӨМНӨ гэж бичсэн байна БИ ЭНЭ САЯ ТӨГРӨГТ ХАМРАГДАХ ЮМ БАЙНА !
yu soliorood hutsaad bgaa har malnuud ve? Ta nar yrunhiilugchiin songuulid ylj idj uuh hugatsaaga l nemhee bodj bna uu? vaccine awh tusuw ene jiliin tusuwt sugaagui gj hutsh hernee ahmaduudad mugnu ugnu geh!!!! Olon jijig aan, dungj hul dre bosoj gaa business-uud dampuurj, ta nariig tejeej bui ard irged tuildaa hurj bn... ur huuhdin min ireedig buleej idheesee icheech gulugnuudee!!! 25-40nasnii zaluuchud songuuli ughq bhiig urialj bn!!!
Үр хүүхдийнхээ ирээдүйг булааж Хүрэлсүх Баттулга нарыг дэмжиж хэдэн цаас авахдаа Ахмадууд юу боддог вэ?
АН-нхан л санаачилж элдвээр үймүүлсээр энэ.
Eh ornihoo arhinaas busad buteegdehuuniig avch boloh bol sain bna.Baycheriin hygatsaa zaah bolov u?
Баярлаа энэ хэцүү үед хэрэгтэй л байна шүү
ваучер хэрэггүй, мөнгөө л авая. Нэг саяын зээлтэй хүн зээлээ тэглүүлчихсэн, дээр нь зээл огт аваагүй хүнтэй адил бас нэг сая төгрөг авна, ингээд 2 саятай болох нь. Ингэж ахмадуудаа ялгаварлаж болох уу. Огт зээлгүйд нь өгсөн бол шударга байж дээ
Тэжээгчээ алдсны тэтгэвэр үүнд хамрагдах уу? Өмнө нь зээлгүй байсан
Harin uguh blgui de
уг нь тэжээгчээ алдсаны зээлийг тэглэж байсан шдээ
Наад ваучеры чинь яаж мөнгө болгож авах вэ 950000 авна гэсэн ченжүүд гараад ирэх юм биш биз .шууд мөнгий нь өгчихвөл дээрдээ
Энэ тэтгэвэрт гарсан хүмүүс авах уу
2019 онд 12 сард нас барсан ахмадуудын зээлийг хүүхдүүд нь тэглэсэн байхад эргэж олгохгүй байсан. Уг нь хууль нь тэгш үйлчлэх ёстой доо.
Баярлалаа эх орны минь эцэг дээдсийн минь үлдээсэн өв хөрөнгө одоо л иргэддээ ирж байна. МАН ура
ashguidee.aav maani tun gencod tun duramjhan bj bgaad burhanii orond yavsandaa.odoo eej maani gants saya togrog avahnee.genco ih muuhai yalgavarlasan.
Avah ch saihan lbna.uls oron mini ortei gej bodohoor sanaa zovood bna.