УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Ардчилсан намаас гарах өргөдлөө өгчээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Миний бие Ц.Оюунгэрэл нь Ардчилсан намаас гарах хүсэлтээ үүгээр илэрхийлж байна. Улс төрийн амьдралд шинэ хуудас эхлүүлэхийн тулд 29 жил нэг сарын турш хамт байсан Ардчилсан намаасаа гарлаа. Шинэ платформын тухай орой 19:30 минутад лайваараа танилцуулна" хэмээн мэдээлжээ.

Түүний шинэ платформ нь шинэ нам аж. Тиймээс өөрийн намаа эмхлэн байгуулахаар ийнхүү сэтгэл шулуудан АН-аас гарсан байна. Тэрбээр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцсон ч нэр дэвших эрхээ авч чадаагүй юм.  Үүний дараа АН-ын удирдлагууд гэх хүмүүсийн төлөө дахин ажиллахгүйгээ мэдэгдэж байсан билээ.