МАН-ын дарга У.Хүрэлсүх хэвлэлд өгсөн ярилцлгадаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, С.Батболд нарын асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа талаар мэдээлсэн. Ингэхдээ дээрх гишүүдийг өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлсэн юм. 

Монгол ардын намын Хяналтын хороо хуралдахаар болжээ. Тус хурлаар гишүүдтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

 Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон.  Хяналтын хороо хуралдаж, тодорхой шийдвэр гаргана гэх мэдээлэл байна.