АН-ын албан бус дарга М.Тулгат Засгийн газрын 100 хоногийн үр дүн муу байсан хэмээн мэдэгдлээ. Тэрбээр эрх баригчид гал дарах төдий л ажиллалаа гэв. Улсын хэмжээнд халдварын тоо буурч, эдгэрсэн хүний тоо 3 дахин их байгаа эрүүл мэндийн мэдээллийг хараагүй юм уу, харсан ч албаар муутгах гэж улайрав уу. 

АН-ынхан парламентад суудалтай, бүлэгтэй. АН-ын албан албан бус дарга нар, УИХ дахь АН-ын гишүүд цар тахлын эсрэг юу хийсэн бэ. Намын дотоод хагарлаа шийдэж чадахгүй, талбайд эмх замбараагүй байдал үүсгэж, АН-ын гишүүд нь 7 өдөр өлсгөлөн зарласан. Тэд цар тахалтай тэмцэж байгаа Засгийн газрын үйл ажиллагаа хангалтгүй байна гэж өлсгөлөн зарлаж, жагсаагүй шүү. Зөвхөн эрх мэдэл, албан тушаалын төлөө, өөрсдийнхөө төлөө өлссөн. Гэтэл өнөөдөр албан бус АН-ын дарга нь ийм хариуцлагагүй мэдээлэл хийж болохгүй.

 АН-ын ЕНБД Г.Өнөрбаяр “МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх шударга ёс яриад байна. Ц.Анандбазар, С.Батболд нарыг шалгуулах талаар ярилаа” хэмээн шүүмжлэв. Өчигдөр ТВ9 телевизээр ярилцлага өгөхдөө МАН-ын дарга У.Хүрэлсүх эдгээр хүмүүсийг “Холбогдох хуулийн байгууллагад нь шалгуулж байгаа” гэж хариулсан. Гэтэл АН үүнийг буруутгаж байгаа нь хачирхалтай. 

Мөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаад, төрийн мөнгөнд гар дүрсэн, улс орныг оронд оруулахад гарамгай үүрэг гүйцэтгэсэн Гарамгайбаатар цаг үеийн байдлыг улстөржүүлж, улс орны өрийн асуудлаар мэдээлэл хийж байх юм.

АН-ын Засгийн газрын үед гадаад зах зээлээс асар их мөнгө бондоор босгож,  уг мөнгийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шалгагдаж байсан хэд хэдэн хүний нэг нь УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар.  “Чингис”, "Самурай” бондын   мөнгөний хэрэгт УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан шалгагдсан бол Б.Гарамгайбаатарын хувьд бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч өөрийн компани руугаа оруулсан, зээлээ эргэн төлөөгүй гэх асуудлаар шалгаж эхэлсэн байдаг.

Тэгэхээр сонгууль дөхсөн үед гарч ирээд өр ярих эрх түүнд байхгүй баймаар.

Б.Саруул