Ардчилсан намын тамганы хяналтын дугаарыг шинээр олгосон улсын бүртгэлийн байгууллагатай холбоотой маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцлээ.
Шүүхийн шийдвэрийн талаар өмгөөлөгч Г.Батбаяр:
- 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр гарсан 955 тоот шийдвэр маш их маргаан үүсгэсэн. Энэ шийдвэр гарсаны дараа Ц.Тувааны талынхан гэх хэсэг бүлэг хүмүүс "Бидний тамга хүчин төгөлдөр боллоо" гэх утга бүхий мэдээллүүдийг хийж, нийгэмд асар их үл ойлгогдох байдал үүсгэсэн. Уг нь бид шүүгчийн захирамж эцсийн шийдвэр биш гэдгийг мэдэгдсээр ирсэн. Өнөөдөр уг асуудлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд, анхан шат руу нь буцаалаа. Учир нь шүүгчийн захирамж хууль бус байна. Хэргийг хянан шийдвэрлэх явцдаа ноцтой зөрчлүүдийг гаргасан байна гэдгийг тогтоолоо. Ингэснээр С.Эрдэнийн тамга болон бусад бичиг баримт Монгол улсад үйлчилж байгаа эрх зүйн хуулиудаар баталгаажлаа.
Нөгөө талаар Н.Алтанхуяг нар Ц.Туваанд байх 111 тоот тамгаар СЕХ-ны шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэл эрхзүйн үйлчлэлгүй, хууль ёсны хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй нэхэмжлэл болох нь тогтоох тул тухайн маргаан хүчингүй болно гэсэн үг.

АН-ын дэд дарга О.Баасанхүү:
- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын захирамж хүчин төгөлдөр гэдгийг шүүх тогтоолоо. Өөрөөр хэлбэл энд ямар нэгэн маргаан байхгүй. Ерөнхийлөгчийн сонгууль явдагаа явна. СЕХ-ны шийдвэр хүчин төгөлдөр хэвээрээ байна.
Оригнал тамгыг С.Эрдэнэ сонгуулийн дараа УИХ-ын гишүүн Туваанд хүлээлгэн өгч байсан.
Эрдэнэ сонгооо
Одоо болиидээ энэ улс орноос маш хурдан зайлах цаг иржээ
Songuul. ogohgvi baihiig urialj bnoo ymarch utga alga mongoloos zailahaas da
Ингээд Сү Батболдийн улсаа дээрэмдсэн 4 их наяд буюу 4 мянган тэрбум дашийн шог болжээ
Эрдэнэ г сонгохгүй өөр хүн АН с хэн байсан ч яахав