Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой түр журам болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн маягтыг хавсралтаар баталлаа.
Сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх /халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, иргэдийн халууныг хэмжих, ариутгагч бодисоор хангах, хоорондын зай бариулах, санал авах байр сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байх гэх мэт/, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүргийг журамд тусгасан байна. Сонгуулийн үед халдвараас урьдчилан сэргийлэхдээ:
- Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх
- Ил тод, хариуцлагатай байх
- Ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх
- Байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах
- Хүний нэр төрийг хүндэтгэн харьцах зарчим баримтлана.
Мөн сонгогчдоос гадна хэсгийн хороодын 37 мянга гаруй ажилтныг амны хаалт, бээлий, хамгаалалтын хувцас, гар ариутгагч, байр ариутгах бодисоор хангах, Сонгуулийн хэсгийн хороодод ажиллах 6,300 орчим хүний хоолны зардал болон бараа, материалыг 21 аймагт хүргэх зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
Бөөн хар будлиан , хар хэл ам дагуулсан , өвчин тахал тархсан бужигнаан болоод дуусах биз
сонгууль өгөхгүй.Өвчнөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж
Ялгаварлан гадуурхахгүй байх гэнээ
Covid iin medrel tuschihje mongolchuud ygaachgui zgr bas vakzin tarisan ch unuuh medrel ymaa yarisaar ulig yrianaas zalhaj baina
Сонгуулиа хойшлуулах хэрэгтэй шдээ .. Сонгууль дөхөхөөр л хорио сулруулж бусад үед өөрсдөө наалдаад , ард түмэн хоорондоо нягтарвал ковид гээд л болих хэрэгтэй шдээ ... Ард түмнийг хорьчихоод л ард нь царцаануудаа оруулаад л ... Хятадын колони болох уу РИОгийн колони болох уу гэдгээ шийдэх гэж цаг бардаг юм уу хаашаа юм ... Өөрсдөө шударга бай .. Хужаа нарыг бөөнөөр оруулж ирж ковид тараасан нь ТӨРд байгаа Хүрэлсүх ,Оюунэрдэнэ нар шүү ... Ард түмэнд хуурамч вакцин шахсан нь Энхболд шүү... Ард түмнээр тоглосон та нарыг бурхан ниргэх болтугай
37000 н хүний хэрэглэх эд материал ариутгалын бодис гм,6300 хүний хоол хүнс.цалин хөлсний зардал гээд ямар их хөрөнгө мөнгө гарах бол,,,