Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан намаас 2021 оны 5 дугаар сарын 20, 21-нд ирүүлсэн шаардлага, албан хүсэлтийн хариуг хүргүүллээ. Тус намаас ирүүлсэн албан хүсэлтийг үндэслэн Сонгуулийн Ерөнхий Хороо энэ сарын 21-ний өдөр Нийслэлийн прокурорын газарт хандан “Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд хэрэглэсэн санал тоолох төхөөрөмжийн ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн эсэх асуудлаар гомдол, мэдээлэл гаргасан эсэх, гаргасан бол хэрхэн шийдвэрлэсэн талаар Ардчилсан нам болон Сонгуулийн ерөнхий хороо, олон нийтэд мэдээлэл өгөх”-ийг хүссэн юм.
Нийслэлийн Прокурорын газраас “Гомдлын дагуу холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулахад сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн программ хангамжийн үндсэн серверт гаднаас хандалт, халдлага хийх, мэдээлэл өөрчлөх, устгах техникийн боломжгүй болох нь тогтоогдсон”, уг асуудалд холбогдох этгээдүүд бусдыг төөрөгдүүлж, бусдын эд хөрөнгийг авахыг завдсан үйлдлийн талаар олон нийтэд мэдээлсэн тухай хариуг ирүүлсэн.
Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын дагуу сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд санал тоолох төхөөрөмжийг хэрэглэх бэлтгэл ажлыг хийж, нээлттэй, ил тод байдлын зарчмыг баримталж, уг төхөөрөмжийн үйл ажиллагаа, эх код зэргийг шалгах, танилцах боломжийг хөндлөнгийн ажиглагч, төрийн бус байгууллагын төлөөлөл, сонгуульд оролцох нэр дэвшигчээ бүртгүүлсэн нам, эвслийн төлөөлөлд олгож, бүх талын оролцоог ханган ажиллаж байна.
Санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг буюу тоолсон саналын үнэн, зөвийг нягтлан шалгах талаар хуульд заасан олон төрлийн боломжит арга, хэлбэрээр ажиглах, шалгах бүрэн боломжтой. Сонгууль зохион байгуулалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, сонгогчдыг төөрөгдүүлсэн мэдээллийг олон нийтэд өгөхгүй байх, мэдээллийн эх сурвалжаа нягтлан шалгасны үндсэн дээр гомдол хүсэлтийг бодит баримтад тулгуурлан гаргах шаардлагатайг Ардчилсан намд хүргүүлсэн хариу бичигт дурдсан болно гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Сонгууль өгч болохгүй шүү монголчуудаа 2 удаа ирц нь 50% хүрэхгүй бол дахин шинээр сонгууль эхлэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 77-р зүйлийг уншаарай. Сонголттой сонгууль болтол хэн ч очиж ирц бүрдүүлж болохгүй цагаан цаас эсвэл бүгдэнгийн бөглөөд хүчингүй болгоод ч өгч болохгүй ирц чинь бүртгэгдэх болно. МАН-н нохойнууд очиж ядаж цагаан цаас өг эсвэл цаасаа хүчингүй болго тэгэхгүй бол өмнөөс чинь өгнө гэж худал мэдээ тарааж ирц бүрдүүлэх гэж хичээж байна. Тэд бас дахин дахин сонгууль явуулж татварын мөнгө, төсвийн мөнгө дэмий үрж байна гэх мэт шалтаг тоочих болно тийм биш юм аа УИХ, ЗГ-т байгаа МАН-н хан өдөр бүр л бидний татварын, төсвийн мөнгийг дэмий үрж байгаа тийм болохоор бүгдээрээ өөрсдийнхөө төлөө шударга сонгууль болтол төсвийн мөнгийг ашиглаж сонголттой сонгууль болтол ирц бүрдүүлэхгүй дахин дахин сонгуулийг эхлүүлэх хэрэгтэй. МАН-н бузар үйлдлийн талаар мэдэхгүй байгаа эмээ өвөө эцэг эх ах эгч хамаатан садны хүмүүсдээ хэл битгий сонгуульд оролц гэж ийм шударга бус сонгуульд оролцож ирц бүрдүүлэх нь таныг бас энэ гэмт хэргийн нэг хэсэг болгож байгаа. Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.
Түүнээс гадна АН-аас нэр дэвшсэн нэр дэвшигч нэрээ татсан гэх юм үнэн үү?