Засгийн газрын өнөөдрийн /2021.06.23/ хуралдаанаар 20 орчим асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа  мэдээлэл өглөө.

Энэ үеэр Нийслэлд хөл хорио тогтоох асуудал яригдсан эсэх талаар тодруулахад “УОК дээр хөл хорих асуудал яригдаагүй, хэлэлцэгдээгүй байгаа. Дарааллын хувьд эхлээд УОК-оос санал гарч, дараа нь Засгийн газар хэлэлцдэг” гэлээ.